Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Мэргэн: Захирамж гаргаад намыг тараачихдаггүй юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч Б.Мэргэн Ерөнхийлөгч Х.Баттулгын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Д.Пүрэвбаатарын хэлсэн үгийг фахим хуудастаа бичжээ. 

Тэрээр " Х.Баттулгын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Д.Пүрэвбаатар бичлэг хийж ийнхүү хэлжээ:

“ Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн намыг тараах тухай захирамж гарсан өдрөөсөө эхэлж бүрэн хэрэгжиж биелэгдэх ёстой. Хэрвээ энэ захирамжийг биелүүлэхгүй ямар нэг байдлаар МАН ямар нэгэн асуудал үүсгэвэл энэ нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд захирамжаар буюу зарлигаараа онц байдлыг тодорхой хэсэгт буюу хэсэгчлэн тогтоох үндэслэл болж өгөх нь байна аа гэдгийг нийт иргэдэд ойлгомжтой байдлаар хэлье “
 
Ерөнхийлөгч захирамж гаргаад намыг тараачихдаггүй, түүнийг нь биелүүлэхгүй байх нь онц байдал зарлах үндэслэл биш, УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд Ерөнхийлөгч онц байдал зарлах эрхтэй, тийнхүү онц байдал зарласан зарлигийг УИХ 7 хоногийн дотор хэлэлцэж батлах эсхүл хүчингүй болгодог, хэлэлцэхгүй бол шууд хүчингүй болдгийг 30-аад жил хуульч, өмгөөлөгчөөр ажилласан энэ хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
 
Тийм атлаа торохгүй худлаа ярьж суух юм. Ямар ч мэргэжлийн ёс зүй алга. Мэргэжлээ мөнгөөр, албан тушаалаар наймаалцаж байна л гэж харагдахаар байна. Х.Баттулга албан тушаалаа өгнө, амьдрал тань үргэлжилнэ шүү дээ, танил ах минь!" гэжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.