Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ дахь АН-ын бүлэг: С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцох шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:
  • Төрийн аудитын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны тайланд хийсэн дүн шинжилгээ,
  • Шилэн дансны цахим сайт болох www.shilendans.gov.mn-д хийсэн дүн шинжилгээ,
  • Эрх баригчдын үйл ажиллагаа, хил гаалийн худалдаа тээврийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг нийгэмд үүсээд байгаа асуудлууд,
  • Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх нийгэмд үүсээд байгаа асуудал,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч хариуцлага тооцохоор Бүлгээс хүргүүлэх шаардлагын төсөл,
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Засгийн газар, УОК-ын зарцуулсан төсөвд хяналт тавих, холбогдох мэдээлэл, тодруулга авах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шийдвэрийн төсөл зэргийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан нар Ардчилсан намаас АНУ-ын лобби компанитай гэрээ хийсэн гэх гүтгэлэг нийгэмд үүсгээд байгаа асуудлаар гишүүдэд тайлбар өгөв.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: “Намын болоод гишүүдийн нэр барьсан, нэр гарын үсэг зөрүүлсэн, гарын үсэг ашигласан мэдээлэл нийгэмд цацагдаад байгаа. Миний хувьд ямар ч лобби компанитай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулсан бол төлсөн төлбөрийн баримт байх ёстой. Үүнийг нягталж олж олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан: “Тэр сошиалд яригдаад байгаа зүйлс дээр гэрээ байгуулагч дээр миний овог буруу, гарын үсэг нь О.Цогтгэрэлийн хуурамч гарын үсэг байгаа нь харагдсан. Ерөнхийлөгч, МАН-ыг тараах захирамж гаргасантай холбоотойгоор, эсрэгээр нь буруутай харагдуулах гэсэн оролдлого гэж  ойлгож байгаа. Ямар ч ийм гэрээ байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

Бүлгийн зүгээс энэхүү асуудлаар олон нийтэд бодит мэдээлэл хийх, асуудлыг нарийвчилж шалгуулах асуудлаар байр сууриа  илэрхийлэх, мэдээлэл хийхийг холбогдох гишүүдэд зөвлөв.

Мөн Ардчилсан намын бүлэг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.