Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
Хатуу хөл хорионы үед захирамж зөрчин 34 иргэн, байгууллага үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд НМХГ-ын 206 улсын ахлах байцаагч, алба хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 14976, хүнсний 50 үйлдвэр, эмийн сан 873, бусад 88, нийт 15987 газрыг шалгалаа. Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6860 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн. Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.

Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 1486 зөрчлийг илрүүллээ. Эдгээрийн 843 буюу 56.7 хувь нь үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй байв. Зөрчлийг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хяналт, шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 34 иргэн, байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Тодруулбал, гар утас, цахилгаан бараа, алт мөнгөний дарханы гурван лангуу, найман дугуй засвар, хоёр авто засвар, найман ТҮЦ, барилгын материалын долоон дэлгүүр, тавилгын нэг үйлдвэр, хоолны дөрвөн газар, сувиллын нэг газар байгаа юм.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 42 заалт бүхий улсын ахлах байцаагчийн 11 албан шаардлага хүргүүлж, 14 хуулийн этгээд, зургаан хувь хүнд торгуулийн арга хэмжээ авч, 26 аж ахуйн нэгж, таван иргэний хүнсний худалдааны  газарт худалдаалж байсан хадгалах хугацаа дууссан 69 нэр төрлийн 455 хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.