Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Япон улсын Засгийн газраас 2022 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутанТехникийн коллежМэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа. Бүртгэл 2021 оны 5-р сарын 10-ны /Даваа гараг/ өдрөөс 5-р сарын 21-ний /Баасан гараг/ өдрийн 17:45 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн материалыг шуудан эсвэл цахим шуудангаар хүлээж авна. Тодорхой шалтгааны улмаас шуудан эсвэл цахим шуудангаар материалаа илгээх боломжгүй тохиолдолд 5 сарын 7-ны 12 цагаас өмнө Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй холбоо барина уу.
 

Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас хөтөлбөрт өөрчлөлт орох, сонгон шалгаруулалтыг хойшлуулах, цуцлах тохиолдол гарч болзошгүйг анхаарна уу.  
 


1. Хөтөлбөрийн танилцуулга
    Дэлгэрэнгүй мэдээллийг тус линк-ээр орж үзнэ үү.
  

  Их сургуулийн үндсэн оюутан Техникийн коллеж (Коосэн) Мэргэжлийн сургууль
Зэрэг Бакалавр Техникийн коллежийн тусгай зэрэг Үгүй
Хугацаа Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 4 жил (нийт 5 жил) Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 3 жил (нийт 4 жил)
 
Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 2 жил (нийт 3 жил)
Шалгалт Япон хэл, Англи хэл, Математик,
байгалийн ухаан бол мөн Хими, Физик (А) / Биологи (B)
Япон хэл, Англи хэл, Математик, Хими (А) / Физик (B)
 
Япон хэл, Англи хэл, Математик
Тэтгэлэг Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр 117,000 иен
Тэтгэлэг олгох хугацаа:
Суралцаж буй хугацаанд
Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийг Японы Засгийн газар хариуцна.

 
Бэлтгэл сургалт
Оюутнууд эхний 1 жилийн хугацаанд Токиогийн Гадаад судлалын их сургууль, эсвэл Осакагийн их сургуулийн дэргэдэх Япон хэлний сургалтын төвд япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтад хамрагдана.
Бэлтгэл сургалтыг төгссөн оюутнууд нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэж орно. Харин Японы Боловсрол, шинжлэх ухааны яам элсэн орох их, дээд сургуулийг шийдэхдээ Японы их, дээд сургуульд элсэх эхний шалгалтын дүн, япон хэл болон бэлтгэл сургалтын дүн, Японд суралцах мэргэжил, тухайн их сургуулийн хүчин чадал зэргийг харгалзан үзэж эцсийн шийдвэрийг гаргадаг.
 
2. Болзол, шалгуур
 

Иргэншил: Монгол Улсын иргэн байх.
Нас: 1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш төрсөн байх
Боловсрол: 2020-2021 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 дугаар курсын оюутан байх.
Сурлагын дүн:
  • ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 90 буюу түүнээс дээш байх.
  • Их сургуулийн голч дүн 3.5 буюу түүнээс дээш байх.
/Дүнгийн жагсаалтад ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч онооны дундажыг тодорхой бичсэн байх/
Эрүүл мэндийн байдал: Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
Японд очих хугацаа: 2022 оны 4 дүгээр сард тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
Бусад нөхцөл:
  • Цэргийн албан хаагч биш байх.
  • Өмнө нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
  • Бусад байгууллагаас тэтгэлэг аваагүй, эсвэл тэтгэлэг авах төлөвлөгөөгүй байх.

 
3. Бүртгэл
Тус Элчин сайдын яам нь зөвхөн 2021 оны 5-р сарын 21-ний /Баасан гараг/ өдрийн 17:45 цагаас өмнө хүлээж авсан материалыг бүртгэнэ. Бүртгэлийн материал дутуу тохиолдолд бичиг баримтын шалгаруултад хамруулах боломжгүй.
 

Хэзээ: 5 дугаар сарын 10-ны өдрөөс /Даваа гараг/ 5-р сарын 21-ний өдөр /Баасан гараг/ 17:45 цаг хүртэл
Материалыг шуудангаар илгээх Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтэс
Хаяг: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Элчингийн гудамж 10, Шуудангийн хаяг 1011
Анхаарах зүйлс:
  • Дугтуйг “Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын бүртгэлд” гэж хаяглана уу.
  • Элчин сайдын яам нь 5-р сарын 21-ны өдрийн /Баасан гараг/ 17:45 цагаас хойш ирүүлсэн материалыг хүлээн авч бүртгэлд хамруулах боломжгүй.
  • Хөл хорионы хязгаарлалттай байгаа тул шуудангаар эрт илгээнэ үү.
  • Материал илгээхээс өмнө өөрөө хуулбарыг авч үлдэнэ үү.
  • Соёл, мэдээллийн хэлтсийн утас: 99104966 зөвхөн ажлын цагаар (үдээс өмнө 9:00-13:00, үдээс хойш 14:00-17:45)  хариу өгнө.
Шуудангаар материал илгээж, очсон эсэсхийг шалгах:
Доорх цахим хуудас болон утасны дугаараар материалаа очсон эсэсхийг шалгах боломжтой:
http://www.mongolpost.mn/service/cat/1
http://www.mydelivery.mn/
Лавлах утас: 1800-1613
 
Материалыг цахим шуудангаар илгээх  Бүртгэлийн материалыг доорх имэйл хаяг руу илгээнэ үү:
(Илгээх материалын хэмжээ том бол https://wetransfer.com/https://www.transfernow.net/ зэрэг програмыг ашиглан илгээнэ үү. Том хэмжээ бүхий материалыг шууд хавсарган илгээхэд  ирэхгүй тохиолдол гардагийг анхаарна уу.)

Их сургуулийн үндсэн оюутан:
jscholarship1@ul.mofa.go.jp

Техникийн коллеж:
jscholarship2@ul.mofa.go.jp

Мэргэжлийн сургууль:
jscholarship3@ul.mofa.go.jp
Материал хүлээн авсны дараа холбоо барих:
 
Бүртгэлийн материалыг хүлээн авмагц Элчин сайдын яамнаас “материал хүлээн авсан” тухай цахим шуудангаар мэдэгдэнэ. 5 дугаар сарын 25-ны Мягмар гараг хүртэл мэдэгдэл хүлээн аваагүй хүмүүс 28-ны өдөр хүртэл 99104966 утсаар холбоо барина уу. 5 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө материал хүлээн авсан эсэх талаар ямар нэгэн хариу өгөх боломжгүйг анхаарна уу.

 

No. Бүрдүүлэх бичиг баримт Эх хувь
(1) Хүсэлт (Тогтсон маягт 1
(2) Их сургуульд шууд элсэн орох хүсэлт (Зөвхөн их сургуульд шууд элсэх бол бөглөнө. Тогтсон маягт 1
(3) Сурлагын дүн (доор буй тайлбарыг үзнэ үү) 1
(4) ЕБС-ийн тодорхойлолт 1
(5) Хариуцсан багш эсвэл сүүлд төгссөн сургуулийн захирлын тодорхойлолт 1
(6) Суралцаж буй тодорхойлолт (их/дээд суралцаж байгаа бол) 1
(7) Цээж зураг (Зургийн ард талд нэрээ бичиж, хүсэлтийн маягтад наах) 1
(8) Гадаад хэлний шалгалтын гэрчилгээ (япон хэл, англи хэлний шалгалтын гэрчилгээ байгаа тохиолдолд илгээнэ үү). 1
(хуулбар)


  Тогтсон маягтын загварыг эндээс үзнэ үү. 
Их сургууль / Техникийн коллеж / Мэргэжлийн сургууль
Их сургууль, Техникийн коллеж, Мэргэжлийн сургуулийн жишээг харах боломжтой.
Их сургууль / Техникийн коллеж / Мэргэжлийн сургууль

※ Илгээх бичиг баримтын эх хувь (тус бүр 1 ш.)-ийг бүрдүүлж илгээнэ (хуулбар шаардахгүй).  
※ Шуудангаар материал илгээх бол материалыг үдэхгүй, бүрдүүлэх материалын дэс дарааллын дагуу дугтуйд хийнэ үү.
※ Ярилцлагын шалгалтанд тэнцсан хүнээс эрүүл мэндийн бичиг авна.
※ (3)Сурлагын дүн, (4)Сургуулийн тодорхойлолтын тухайд

  • ЕБС болон их/дээд сургуулиас олгодог тамга тэмдэг, гарын үсэг бүхий тодорхойлолт, их/дээд сургуулиийн хувьд тухайн сургуулийн ТҮЦ машинаас олгох тодорхойлолт байж болно.
  • Нотариатаар баталгаажуулаагүй  бичиг баримтыг хүлээн авах ч  хөл хорионы дараа заавал баталгаажуулах шаардлагатай.
  • Хүлээн авсан материалыг буцаах боломжгүй.
  • Ахлах сургуулийн сурагч сүүлийн 3 жилийн дүнгийн тодорхойлолт, их сургуулийн оюутан бол ахлах сургуулийн 3 жилийн дүн болон их сургуулийн дүнгийн тодорхойлолтыг хамт илгээх шаардлагатай.
  • Дүнгийн тодорхойлолтод дундаж оноо/дүн(GPA)-г тооцож гаргасан эсэхийг шалгана уу. Сурлагын оноо/дүнгийн дундаж(GPA)-ийг тооцож гаргаагүй бол материалыг хүлээн авахгүй.


4. Шалгаруулалт
 
4-1 Бичиг баримтын шалгаруулалт
2021 оны 6 сарын 7-ны өдөр тэнцсэн хүмүүст имэйл илгээж холбоо барьна. Бүртгэлийн материалд шууд холбоо барих өөрийн имэйл хаяг, утасны дугаараа бичнэ үү.
 
4-2 Бичгийн нэгдүгээр шалгалт
 6 сарын дундуур авахаар төлөвлөж байна. Хугацааг жич зарлах болно.
 
4-3 Бичгийн хоёрдугаар шалгалт (Зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтад тэнцэгчдээс 6 сарын сүүлээр авахаар төлөвлөж байна)
 
 Бичгийн шалгалтын тухайд шинэ төрлийн коронавирусийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан үзэж, шалгалт авах арга, хугацааг шийднэ. Шийдвэрийн талаарх мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудас, фэйсбүүк хаягаар жич гаргана.
※Шалгалт авах хичээлийн талаар мэдээллийг тус хуудсаас авна уу.
※Япон хэлний шалгалтанд 0 оноо авбал тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэлний мэдлэггүй бол шалгалт хүртэлх үлдсэн хугацаанд япон хэлийг бага ч гэсэн сурахыг зөвлөж байна.

 4-4 Цахим ярилцлага (Зөвхөн бичгийн хоёрдугаар шалгалтад тэнцэгчдээс 7 сарын эхээр авна)
Нарийн мэдээллийг бичгийн шалгалтад тэнцэгсдэд тусгайлан хүргэнэ.
 
4-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэрийг гарган, тэнцсэн сурагчдыг зарлана.
 
5. Холбоо барих

Япон Улсын Элчин сайдын яам, Соёл, мэдээллийн хэлтэс
Утасны дугаар:  99104966 (ажлын цаг үдээс өмнө 9:00-13:00, үдээс хойш 14:00-17:45)
 

Асуулт хариултын хэсэг

 
Жил бүр хамгийн их асуудаг асуултуудад дараах агуулга бүхий хариулт өгөх тул, тус Элчин сайдын яамнаас асууж лавлахын өмнө доор жагсаасан асуулт, хариулттай танилцана уу.
Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Дараах асуултуудаас гадна асууж тодруулах зүйл байвал Соёл, Мэдээллийн хэлтсээс лавлана уу.
 
Q1: Их сургууль болон ЕБС-ын хэдэн жилийн сурлагын дүнг үзүүлэх хэрэгтэй вэ.
⇒ Хэрэв одоо ЕБС-н төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноог, Их сургуулийн оюутан бол ЕБС-ын голч онооноос гадна 1, 2-р курсын сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. Хэрвээ энэ улирлын дүн хараахан гарч амжаагүй бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авна. 
 
Q2: Одоо Японд хувийн зардлаар сурч байгаа бол Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу.
⇒ Болохгүй.
 
Q3: ЕБС-аа хугацаанаас өмнө төгссөн байгаа хүн шалгалт өгч болох уу.
⇒ Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуульд шалгалт өгөх бол 1997 оны 4 сарын 2-ны өдрөөс 2005 оны 4 сарын 1-ний өдрийн хооронд төрсөн бол шалгалт өгөх эрхтэй.
 
Q4: ЕБС төгсөөд Их сургууль болон Коллежид оролгүй өнжсөн хүн шалгалт өгөх боломжтой юу.
⇒ Болохгүй. Зөвхөн ЕБС-ын 12-р анги болон Их сургуулийн 1, 2-р курсын оюутан өгөх боломжтой.
 
Q5: Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS –ын хэдэн оноо авсан байх ёстой вэ.
⇒ Өнгөрсөн жилүүдийн шалгалтын талаарх доорх линкээр үзнэ үү.
https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/application/examination.html
Мөн тухайн жилийн шалгалтын босго оноо жил бүр өөр байдаг тул TOEFL зэрэг оноо нөлөөлдөггүй болно.  
 
Q6: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтад тэнцсэн байтал 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн эцсийн хариу ирдэг юм бэ?
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутныг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшүүлсэн нийт оюутнууд дундаас эцсийн байдлаар сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцлээ гэдэг нь Японд суралцах боллоо гэсэн үг хараахан биш гэдгийн анхаарна уу.

эх сурвалж: Япон улсын элчин сайдын яам 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.