Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ХӨСҮТ: Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орно

ХӨСҮТ-өөс өөрийн цахим хуудсаар дамжуулан удахгүй хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа талаар мэдээлжээ.

 

Тус мэдээлэлд "2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр шадар сайд С.Амарсайхан ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон.

Одоогоор ХӨСҮТ-ийн "Хүчилтөрөгч дамжуулах төв" нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж , ханган нийлүүлэлт тасалддаг, өндөр даралттай баллон зөөвөрлөдөг байсан.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон КОВИД-19-ийн эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болж байна.
 
Халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагийн улмаар хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж , хүчилтөрөгч тасалдах, өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь гэн чухал асуудал байлаа.
 
Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн барилга ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтууд угсрагдаж байна.
Энэ долоо хоногт туршилтын ажлыг эхлүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр албаныхан ажиллаж байна" гэжээ.
 
 

 эх сурвалж: ХӨСҮТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.