Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Гадны лобби компани хөлсөлсөн Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох тухай яригдаж эхэллээ

“Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан гадны лобби компанитай Ардчилсан нам гэрээ байгуулжээ” гэх мэдээллийн үнэн учир тайлагдаж, “Хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” нь өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга болохыг хэвлэлүүд баримттайгаар бичиж, нийтэлж эхэллээ. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад Монголынхоо тухай гүтгэлэг бүхий мэдээлэл дамжуулан тараадаг “хэвлэлийн төлөөлөгч” болжээ.

Энэ асуудлыг “Бидэнд хамаагүй” гэж Ардчилсан намаас мэдэгдэж УИХ-д сонгогдсон гишүүд мэднэ, будилж байсан ч “DCI” группт захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил боллоо. Эдгээр мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсын Хууль зүйн яамны албан ёсны вэб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй хадгалагдаж байгаа юм.

“Америкт төвтэй “DCI” гэх лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мейлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь анхаарал татаж байна”. Өөрөөр хэлбэл гэрээнд УИХ-ын гишүүн Ц.Туваан, Г.Цогтгэрэл нар тамга дарсан бөгөөд гэрээний цаад эзэн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болж байна.

Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган доллараар гарын үсэг зурсан бол гэрээний нэг чухал заалт “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэж байна.

Үүнд хэвлэл, мэдээллээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийх бөгөөд 100 мянган доллар хүртэлх төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэх шаардлагатай гэжээ. Мөн 100 мянган доллараас дээшхи үнийн дүнтэй хэвлэл, мэдээллийн зардлыг гурав хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байгаа нь асар өндөр төлбөрийг, түргэн шуурхай гаргаж өгч байхаар зөвшөөрчээ. Ийнхүү төлбөрөө төлж олон улсын хэвлэлээр “хүссэн дуугаа захиалан” улс, эх орноо зориудаар муухай харагдуулах үйл ажиллагаагаа гэрээгээр албажуулсан байна.

 

Дээрх гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Сонгуулийн үеэр гаднаас дэмжлэг туслалцаа авалгүйгээр сонгуулиа өөрсдөө хийх ёстой. Өөрөөр хэлбэл, монголчуудынхаа хувь заяаг өөрсдөө шийдээд явж байя гэсэн үг. Энэ тохиролцоо саяын гэрээгээр эвдэгдээд  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр буюу хоёр сарын турш АНУ-ын лобби бүлэг ажиллах гэрээ  байгуулагдсан байна.

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: АНУ-ын хуулийн дагуу бүх лобби компаниудтай хийсэн гэрээг ил болгодог Foreignlobby гэдэг компани байгаа. Тус  компанийг 2017,2019 онуудад онлайн сэтгүүл зүйн шагналуудын эзэн Жулиан Фикетт гэдэг сэтгүүлч үүсгэсэн. Энэ байгууллагын вэб сайт руу ороод харахаар Ази болон дэлхий даяар авилгын сүлжээтэй холбогдсон улс төрийн албан хаагчид АНУ-ын лобби компаниудыг хөлсөлж тухайн хэрэг дээрээ хууль зүйн болон бусад дэмжлэг авсныг гаргаж тавьдаг.  2021.02.01-нд Монголын улстөрч уул уурхайн хэрэг дээрээ лобби хөлсөллөө гээд Ч.Сайханбилэгийн  гэрээг вэбсайт дээрээ тавьсныг харж болно. Мьянмарт төрийн эргэлт хийгээд байгаа цэргийнхний 2 сая долларын гэрээг хүртэл илчилж тавьсан байсан. Гэтэл Ардчилсан нам АНУ-ын лобби бүлгээр сонгуулийн сурталчилгаагаа хийлгэх гэрээ хийчихсэн байна. Сонгуулийн тухай хуулинд ОУ-ын байгууллагатай гэрээ хийхийг хориглосон байдаг. Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд зориулж ард түмний тархийг угаахын тулд асар их мөнгөн дүн бүхий гэрээг лобби компанитай байгуулсан байна.

 

УИХ-н гишүүн Г.Дамдинням:  Сонгууль тулчихсан энэ үед сонгуульд зориулсан үйл ажиллагааг гадны улс орны төрөл бүрийн цэргийн дэглэмтэй улсуудад зөвөлгөө өгч байсан, тархи угаалтын ажиллагааг хамгийн сайн хийдэг компанийг хөлсөлж авч байна гэдэг ардчиллын дархлаанд сөрөг нөлөөтэй. АНУ-д хүртэл Өмнөх Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-аас ийм төрлийн тусламж авсан гэж Ерөнхийлөгч байсан бүх хугацаандаа шалгагдсан. Монголын ардчиллыг хамгаалахын тулд АНУ-ын хөлсний лобби бүлэг орж ирүүлэхээр улс төрийн хамгийн том хүчнүүдийн нэг гэрээ хийсэн байна гэдэг бол байж боломгүй зүйл.

 

“DCI” фирм нь 1996 онд Вашингтонд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлжээ. Улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани юм. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажлуудад олон удаа ажилласан байна.

Тухайлбал, Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон Оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуульд 384 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлүүдээр дуулиан тарьж байсан юм.

 

АН болон Х.Баттулгатай холбоотой мэдээллийг “DCI” фирмийн Дэд ерөнхийлөгч Кэвин Ивэрс болон ахлах ажилтан Райн Грилло, төслийн зохицуулагч Ребэкка Невилл зэрэг хүмүүс хариуцан олон улсын хэвлэлүүдэд түгээх ажлыг хийсэн нь удаа дараагийн и-мейлүүдээс харагдлаа.

 

“Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал, бүрэн эрхэт байдлаа хамгаалах яаралтай алхам хийлээ” гэх гарчигтай хэвлэлийн мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргуулсан төдийгүй харилцах хэсэгт Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба гэдгийг бичсэн байна. Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл гэсэн тайлбар бичжээ.

 

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас түгээж буй энэ нийтлэлийн агуулга нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэхчлэн мушгин, худал мэдээлэл дурьдсан, Монгол Улсын ардчилал, бүрэн эрхэт байдал онцгой аюулд учирсан зэрэг хуурамч айдас төрүүлсэн өнгө аястай байгаа юм. 

 

Энд сонирхуулахад хоёр даргатай АН-аас нөгөө АН нь мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр, гарын үсэгтэй хийгдсэн гэрээ гэх баримтыг АН байгуулсан гэж шууд хамаатуулан мэдээлж байгаа нь АН-ын нэр хүндэд халдсан хэрэг болж байна.

Нэгдүгээрт: УИХ-ын гишүүн Ц.Туваан нь АН-ын дарга биш бөгөөд АН-ыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш.

Цаашид Ц.Туваан нарыг АН-ыг нэр хүндийг унагахгүй байхыг хүсч байна гээд намын нэр барьсан бүлэг этгээдүүдийн энгэ мэт үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болно гэж АН-аас мэдэгджээ.

 

Дэлхийд нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудад худал, ташаа мэдээлэл түгээх, дурын сэтгүүлчтэй шууд харилцаж сэдэв санал болгох, төлбөр мөнгө төлнө гэдэг тийм ч амар ажил биш. Тиймдээ ч Вашингтонд төвтэй лобби фирмтэй хамтарч, тэдгээр нь төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг компани олж улмаар уншигчдын итгэлийг алдсан, найдваргүй сайтуудад мэдээ байршуулдаг болох нь ийнхүү баримтаар нотлогдож байна. Гадны лобби компани хөлсөлж, гадны хэвлэлд Монголынхоо тухай захиалгатайгаар мэдээлэл гаргуулж, дотоодынхоо асуудалд гадныхныг оролцуулсан Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага тооцох тухай яригдаж эхэллээ.

 

Э.МӨНХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.