Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Коронавирусний эсрэг вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүс амны хаалтаа үргэлжлүүлэн зүүх хэрэгтэй

Манай улсад коронавирусний гурван төрлийн вакцинаар иргэдээ дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан иргэд вакциндаа хамрагдсан учраас амны хаалт зүүхгүй байж болно гэсэн ойлголтыг өөрсдөдөө төрүүлсэн нь нууц биш юм.

Коронавирусийн вакцин хоёр тунтай бөгөөд хоёр дахь тунг хийснээс хойш доод тал нь 3 долоо хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог.

Вакцин хийлгэсэн даруйд та яг л сум нэвтэрдэггүй хантааз өмссөн мэт хамгаалагдана гэсэн үг биш. 

Тиймээс иргэн та өмнө нь халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн барьж байсан түүн шигээ л тогтмол амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барьж вирусээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

ЭМЯ-ны сайд С.Энхболдын өгсөн мэдээллээс үзвэл вакцин бол таныг халдвар авах магадлалыг тодорхой хувиар л бууруулж байгаа нэг арга. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн ч халдвар тээгч болох эсэхийг одоогоор хараахан тодорхойлоогүй байна гэсэн юм.

Мөн (CDC) АНУ-ын  Өвчний Хяналтын Газраас вакцин тариулсан иргэдэд хандан:

- Маск зүүх, бусдаас дор хаяж хоёр метрийн зайтай байх, олон хүн цугласан болон агааржуулалт муутай газар байхаас зайлсхийж өөрийгөө болон бусдыг хамгаалах арга хэмжээ авсан хэвээр байна.

- Коронавирусний улмаас хүнд өвчин тусах нас барах эрсдэлтэй хүнтэй уулзахаас зайлсхийх

- Коронавирусний улмаас хүндээр өвдөх өндөр магадлалтай хүний эргэн тойронд байгаа  вакцин хийлгээгүй хүнтэй уулзахаас зайлсхийх.

- Онцын шаардлагагүй тохиолдолд дотоод болон гадаад аялал жуулчлалыг хойшлуулах

- Шаардлагатай гэж үзэн аялал хийх бол CDC-ийн заавар, зөвлөмжийг дагаж мөрдсөн хэвээр байна.

- Хэрэв танд коронавирусний шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдаж, өөрийгөө тусгаарлана.

Коронавирусний эсрэг вакцин нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүнд өвчин, үхлээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байгаа хэдий ч үүсгэгч вирусийн эсрэг хэр үр дүнтэй болох, өвчний тархалтад хэрхэн нөлөөлөх, вакцинд хамрагдсан хүмүүсийг хэр удаан хугацаанд хамгаалах  зэрэг асуудлаар эрдэмтэд одоо хэр нь судалсан хэвээр байна. Мэдээж илүү олон хүмүүс вакцинд хамрагдсанаар үр дүн тодорхой болоход нөлөөлнө. Ямартай ч вакцин хийлгэсэн хүмүүс одоохондоо маск зүүх, бусадтай харьцахдаа хоёр метрийн зай барих, олон хүн цугласан болон агааржуулалт муутай газраас зайлсхийх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан хэвээр байхыг сануулжээ.  

эх сурвалж: cdc.gov

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.