Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Азийн аваргад оролцсон чөлөөт бөхийн шигшээ багийнхнаас коронавиурний халдвар илэрчээ

Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн олимпын эрх олгох тэмцээнүүдэд оролцсон чөлөөт бөхийн шигшээ багийнхнаас коронавирусний  халдвар илэрчээ. 

Манай Үндэсний шигшээ багийн тамирчид дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Казахстан улсыг 43 хүний бүрэлдэхүүнтэй зорин Олимпийн эрхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон.

 Болгарын Софи хотод тавдугаар сарын 06-09-нд болох олимпийн эрхийн сүүлийн боломж тэмцээнд оролцох 5 тамирчин Казахстанд үлдээд бусад 35 тамирчин, шүүгч, багш, албаны хүмүүс эх орондоо ирээд тусгаарлалтад 5 хонож байна.

Шигшээ багийнхан Алматыд байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан ба дөрөвдүгээр сарын 21-ний өдөр буюу ирэхээсээ 2 өдрийн өмнө шинжилгээ өгч сөрөг гэсэн хариу аваад тусгай үүргийн онгоцонд суужээ.

Харин Монголд ирээд тусгаарлах байранд өгсөн шинжилгээгээр хэд хэдэн тамирчдын хариу эерэг гарсан бөгөөд тамирчдын биеийн байдал хэвийн ил шинж тэмдэг байхгүй хөнгөн хэлбэрийн шинжтэй байна гэж Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Казахстаныг зорихоос өмнө буюу гуравдугаар сарын 10-ны өдөр манай бүх тамирчид вакцины 1-р тунг хийлгэсэн байсан юм.

Мөн тэмцээнд оролцсон Япон, Өмнөд Солонгос, Киргиз, Ираны тамирчдаас халдвар илэрсэн бол Казахстанд үлдсэн шигшээ багийн тамирчдын хариу сөрөг гарсан байна.

 

 

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.