Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
"Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих түр журам"-ыг баталжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 27 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Коронавирус /Covid-19/-ын халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж хөл хорио тогтоосон ч салбартай холбоотой бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэх зорилгоор Хороо ээлжит хуралдаануудыг цахим хэлбэрээр тогтмол хуралдуулж ажилласаар байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих түр журам”-ыг баталлаа. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө” батлагдсан. Үүнтэй холбогдуулж дээрх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк бус санхүүгийн салбар /ББСБ/-т өрийн бичиг авах зэргээр аливаа хэлбэрээр байршуулахаас сэргийлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос журмыг боловсруулж ийнхүү өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэхүү журам батлагдсанаар хөтөлбөрийн хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн эх үүсвэр банк бус санхүүгийн байгууллагын салбарт өрийн бичиг татах, бусад хэлбэрээр байршуулах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулагч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болж байна.

Хуралдаанаар мөн хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэлээ. Мөн банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн зээл болон факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт гурван компанид нэмж олгохоор шийдвэрлэв.

Цаашилбал, долоон хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нийт зургаан хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэсэн юм.

СЗХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.