Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа учраас “Спутник В”-г хүлээх шаардлагагүй

Засгийн газраас энэ сардаа багтан “Спутник В” вакциныг оруулж ирнэ хэмээн мэдээлсэн. Гэвч одоогоор тус вакциныг оруулж ирээгүй бөгөөд вакцины татан авалтын гэрээ хэлцлийг түвшинд байгаа хэмээн УОК, Засгийн газрын холбогдох хүмүүс мэдээлсэн байна.  

Гэтэл цахим орчинд “Орос ах нарын бүтээсэн “Спутник В” вакциныг л найдвартай” гэсэн утга агуулгатай пост, мэдээлэл ихээр явж байгаа нь нууц биш. Манай улсад “Вероцелл” болон  “AstraZeneca” вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа ч иргэд эдгээр вакцинд итгэх итгэл суларсаар байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ОХУ манай улсад вакцин нийлүүлэхээр болбол ирэх 5,6-р сараас л орж ирэх гэнэ. Учир нь ОХУ-д цар тахлын нөхцөл байдаг хүндрэхийн зэрэгцээ вакцин үйлдвэрлэлтийн ажил маш удаашралтай байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Мөн нэн түрүүнд ОХУ өөрийн иргэдийг дархлаажуулж дууссаны дараа вакцин экпортлоно гэснээр "Спутник В" вакциныг илүү удаан хугацаанд хүлээх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ -ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Манай улсын хэрэглэж буй коронавирусийн эсрэг вакцинууд нь тухайн хүнд дархлаа тогтоох нь судалгаагаар тогтоогдсон учраас л дэлхий дахин хэрэглэхийг зөвлөж байгаа. Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад хийгдсэн вакцинуудын дархлаа тогтцын түвшин нь хэр байгаа талаарх судалгааг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хүн бүрт харилцан адилгүй дархлаа тогтож байгаа. Вакцин нь халдвараас сэргийлэхээс гадна хүндрэлээс сэргийлнэ. Тиймээс иргэд маань заавал ОХУ-ын вакциныг хүлээлгүйгээр одоо хэрэглэж байгаа вакцинуудаас хийлгэхийг уриалж байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.