Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Дорноговийн жолооч нар зүгээр, Улаанбаатараас ирж байгаа жолооч нар "ЗОЛБИН"

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар тойрогтоо ажиллаж уулзалт хийх үедээ Замын-Үүд-Эрээний гаалиар экспорт, импортын ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч нарыг “ЗОЛБИН” хэмээн хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байна.

Эдгээр өдрүүдэд тэд сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд  Зам-Үүд сумын төрийн албан хаагчидтай уулзжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ийн хэлсэн байна.

Тэрээр “Улаанбаатараас ковид зөөвөрлөгдөж ирэх магадлал өндөр. Цагдаагийн дарга нь хил дээр хэвтэж байхаар “Мал бааз” дээр очиж ажлаа хийгээч. Улаанбаатарас ирж байгаа золбин жолооч нар энэ өвчнийг чирж ирнэ шүү. Дорноговийн жолооч нар чирж ирнэ гэж бодохгүй байна” гэжээ.  

Түүний ийн хэлсний дараагаар жолооч нар бид “Мал бааз” гэх газарт тусгаарлагдан үлдэж цааш солилцооны жолооч нарт машин болон ачаа тээврээ өгч явуулан хилээр гаргуулдаг. Харин солилцооны жолооч нар тээврийн хөлсийг албаныхантай хуйвалдан, дураараа нэмж байгаа гэх мэдээлэл байгаа. Жолооч нарын хувьд “Мал баз” дээр тусгаарлагдаж тусгаарлалтын мөнгө, хоолны мөнгөө гаргадаг. Өөрсдөө үйл ажиллагаагаа уялдуулахгүй, хүнд сурталдаж үнэ нэмж байж эцэст нь бидэн рүү бурууг чихэж болохгүй. Газар, газраас ирсэн аавын хөвгүүд амьдрах гэж ажил хийж явна. Ингэж ялгаварлаж, золбингоор нь дуудаж байгаад харамсаж байна” гэжээ.

Одоогийн байдлаар Замын-Үүдийн гаалийн хяналтын хашаанд 230 автомашин хилээр гарахаа хүлээж байгаа бол шороон зам дээр 300-400 машин мөн дугаараа хүлээн зогсч байна. Учир нь БНХАУ-аас өдөрт хийх таталтыг 20 болгон багсгасан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.