Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ц.Анандбазар, Б.Пүрэвдорж нарт хариуцлага тооцох асуудлыг хуулийн байгууллага шалгасны дараагаар Байнгын хороод хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамт, мөлжлөг, хүчирхийллийн шинжтэй удаа дараагийн үйлдлүүдэд хариуцлага тооцохыг УИХ-ын байнгын хороодод “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр болон “Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл ТББ”, “Охидын түүх НҮТББ”, “Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг холбоо НҮТББ”-уудын нэгдсэн “МЕ ТОО МОНГОЛ” Үндэсний хөдөлгөөн зэрэг холбогдох байгууллагаас ханджээ. 

Энэ талаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл “Ирүүлсэн албан бичигт дурдсанаар хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг” гэжээ.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь УИХ-ын “Xалдашгүй байдлын дэд хороо”-ны эрхлэх асуудал. Хэрвээ Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирвэл Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалттай аж. 

Тиймээс цагдаа, прокурорын байгууллагууд иргэн Сүндэръяагийн өргөдлийг хүлээн авч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа энэ цаг үед УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос зэрэгцэн хянан шалгах ажиллагаа явуулах ёсгүй учраас одоогоор тус Байнгын хорооноос энэ асуудлыг авч хэлэлцээгүй байгаа юм байна. Энэ нь зааг тогтоосон хуулийн зарчмаа баримталж байгаа хэрэг юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн автын осол гаргасан талаар хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа.

Дээрх хоёр гишүүний асуудлыг яг одоо хуулийн байгууллагаас шалгаж байгаа учир УИХ-ын Байнгын хороод хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, зэрэгцэж шалгах боломжгүй байгаа гэнэ. Хэрэв хуулийн байгууллагууд шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэсэн тохиолдол гарах аваас Байнгын хороод эдгээр асуудлуудыг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

 

Б.АНХМАА

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.