Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм. 

УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Хуульд өөрчлөлт оруулснаар 0-3 настай хүүхдээ гэртээ асарч буй аав нарт сар бүр тэтгэмж олгох боломж бүрдэх юм.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хэрэгжих хугацаа хэзээ вэ. Хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 30-40 тэрбум орчим төгрөг шаардагдах юм байна гэж байсан. Төсөв баталчихсан учраас энэ зардлыг хэрхэн гаргах вэ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Жилд 52,000 эх ажилдаа эргэн орсноор Цалинтай ээж хөтөлбөрөөс хасагддаг. Тэдгээр ээжүүдийн нөхрүүд ажил хөдөлмөр эрхэлж байгаа эсэхийг судалж үзэхэд 20,000 орчим аав ажил хөдөлмөр эрхлээгүй байна гэсэн судалгаа гарсан.

Энэхүү хуулийн өөрчлөлтийг долоодугаар сарын 1-нээс эхлүүлэх юм бол энэ жилийн хувьд 6.6 тэрбум төгрөг шаардлагатай болно.

Төсвийн тухайд төсөв нэмэгдүүлсэн тохиолдолд уг шийдвэр нь дараагийн жилээс хэрэгжинэ гэж заасан байдаг. Гэвч ҮХЦ-ээс энэ оны долоодугаар сарын 1-нээс уг хуулийг өөрчил гэдэг дүгнэлт гаргасан учраас энэ хугацаанаас эхлүүлэхээр тооцоолсон.

Төсөвт энэ жил 196,000 эхэд 92 тэрбум төгрөг суулгасан. Одоогийн гүйцэтгэлээс үзэхэд энэ дотроо 6.6 тэрбумыг багтаах боломжтой гэдэг тооцоолол гарсан.

Өөрөөр хэлбэл, энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн тодотгол хийхгүй.

Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг 7,200 хүн авдаг. Үүнд өөрчлөлт орохгүй. Харин 0-3 насны хүүхдээ гэртээ асардаг эхчүүд одоогийн байдлаар Цалинтай ээж хөтөлбөрт хамрагддаг. Үүн дээр 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа аав нарыг оруулж байгаа. Ингэснээр жилд 20,000 орчим эцэгт тэтгэмж олгох боломж бүрдэх юм.    

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.