Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд хориг тавьжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьлаа. Улмаар хоригийг нэн даруй хэлэцэх шаардлагатай учраас УИХ-ын чуулган түр завсарлаад байна. 

Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан тул өнөөдөр 12.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 13.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр болжээ. 

Эргэн сануулахад... Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс улбаатай, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг улс төрийн зорилгоор маргаан болгож, түүнийг шийдвэрлэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй бусармаг байдлаар ажиллаж, Үндсэн хуулийн цэц дотооддоо хүртэл зөрчилдлөө.

Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааныг цөөнх болсон нэг гишүүн нь хаян гарч шийдвэрийг нь албажуулалгүй зугтсан, энэхүү Бага суудлын хуралдаан үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлтэйгээр 20 орчим хоног гацсан, үүний дараа шууд Дунд суудлын хуралдаанаа зарласан, энэхүү Дунд суудлын хуралдаан нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг илэрхий зөрчсөн нөхцөлд, Бага суудлын хуралдааныг будлиантуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяраар даргалуулж цагдаагийн өндөр хамгаалалт дор нэн хаалттай хуралдсан зэрэг олон ноцтой асуудлыг дагуулсан.

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул ийм бусармаг байдалд гарсан шийдвэрийг Монголын төр, үүний дотор төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, эвлэрч болохгүй.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс өөр хоорондоо зөрчилтэй хоёр шийдвэр гарч, Бага суудлын хуралдааны шийдвэр Монгол ардын намд таалагдаагүй учир хууль бусаар дарагдаж, Дунд суудлын хуралдааны шийдвэр эрх баригчдын таалалд нийцсэн тул албажиж, хууль болох шатандаа явж байна.

Үүнийг хүлээн зөвшөөрөх нь Монголын ард түмнийг хэт басамжилсан хэрэг болно гэдгийг эрх баригчид, Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн тунгаан бодох хэрэгтэй. гэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.