Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Б.Эрдэнэбат: Ш.Баярсайхан, өмгөөлөгч Б.Баасанцогт та нарын гүжир гүтгэлгийг зүгээр хараад суухгүй шүү

“Ариг” банк тойрсон хувьцаа эзэмшигчдийн маргаан өрнөж, асуудал өдгөө шүүх дээр явж байна. “Ариг” банкны 60.46 хувийг Б.Эрдэнэбат, 39.54 хувийг Ш.Баярсайхан эзэмших байсан. Удалгүй тэдний дунд асуудал үүсч, явсаар 2021 он гэхэд хувьцааны харьцаа өөрчлөгдөж, Б.Эрдэнэбат 42 хувьтай үлдээд, Ш.Баярсайхан 58 хувийг эзэмшдэг болсон байна.

Б.Эрдэнэбат шүүхээр шийтгэгдэх үеэс “Ариг” банк дээр “Улаанбаатар импекс” буюу Ш.Баярсайхан эзэн сууж, банктай холбоотой асуудлыг шийдэж эхэлжээ.

Энэ үеэд өмгөөлөгч Б.Баасанцогт дээрх үйл ажиллагааны өмгөөлөл, шүүхийн асуудлыг зохицуулсан байж болзошгүй гэдэг мэдээллүүд бий.

Тэгвэл Эрэлийн буюу Б.Эрдэнэбат өөрийн цахим хуудсаар Шагдарсүрэнгийн Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Баасанцогт нарт зориулан мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд...

Миний бие хэвлэл мэдээллийн аливаа гүтгэлэгийг улс төрийн бохир үйлдэл хэмээн огт хариу өгөлгүй явсаар олон жил болсон бөгөөд хэрүүл хийгээд суух зав цаг байдаггүй, энэ нь хэнд ч хэрэггүй зүйл гэсэн хатуу бодлоор өдийг хүрсэн хүн.

Би болоод манай хамт олон, гэр бүл 31 жилийн туршид зөвхөн Бүтээн байгуулалтыг л хийсээр Тэргүүний татвар төлөгчөөр олон жилийн туршид тодорсоор ирсэн, одоо ч Бүтээн байгуулсаар байгаа ажилсаг хөдөлмөрч, ёс жудагтай ХАМТ ОЛОН, ГЭР БҮЛ!

Харин сүүлийн үед Баярсайхан та болон таны өмгөөлөгч Баасанцогт нарын үүсгэсэн Шүүх дээрх маргаантай асуудал шийдэгдээгүй байхад, өч төчнөөн үнэ хөлсөөр янз бүрийн бузар гүжир гүтгэлэгийг ХМХ-р тараан цацуулж байгааг тэвчин чимээгүй хүлээцтэй байтал, бүүр давраад Хамт олон, Гэр бүл, Үр хүүхдүүдийн маань нэр төрд бүдүүлгээр халдан гүтгэн доромжилж байгааг хараад зүгээр суух аргагүй болж байна.

Тэгээд ч, “Нэр хугарахаар яс хугар” гэдэг монгол ардын үг байдаг. Таны үүсгэсэн маргаан та бид хоерт л хамаатай- шүүх шийдэх ёстой асуудал болохоос биш хөл хорио, өвчин зовлонтой, сонгуулийн шуугиантай энэ хүнд хэцүү үед олон нийтийн сэтгэл санааг худал хуурмагаар хордуулан, үймүүлж цацаад байх зүйл огт биш гэдгийг анхааруулан хэльe!

“Эр Амьтан хүртэл үр төл, ижил сүргээ хамгаалан амьдардаг байгалийн хуультай” г санаж, маргаж байгаа бол Гэрийн эзэн Бадарчийн Эрдэнэбат миний биетэй л маргаарай!

Харин Хамт олон, Үр хүүхдүүд, Гэр бүлийг маань тайван орхихгүй бол танд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ хатуу анхааруулья!

Цаг хугацаа бол ҮНЭНий шалгуур! гэжээ. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.