Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2 жилээр сунгах хэрэгтэй

УИХ-ын чуулганаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан бөгөөд үүнийг УИХ дэмжсэн юм. 

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үед С.Бямбацогт гишүүн одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр яагаад нэр дэвших боложгүй болчих воо?

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд: Тухайн үед би гишүүнээр ажиллаж байсан. Ажлын хэсэг дээр бол Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа 6 жил ажиллана гэж ярьж байсан. Тэр үед бол одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхтэй байсан юм. Тэгээд хөндлөнгөөс Цэц дээр маргаан үүссэн.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: ҮХЦ-ийн бага суудлын хурал болсон юм уу болоогүй юм уу? Хууль тогтоогчид нь цэц болчихсон юм уу. Байхгүй заалт дээр маргаан үүсгээд түүнийг хуульд тусга гэсэн дүгнэлт гаргасныг юу гэж ойлгох юм бэ? Үндсэн хуульд 6 жилээр зөвхөн нэг удаа гээд заацан байгаа. Сүүлийн үед хаалт нээгээд хаагаад гэдэг яриа их гараад байна. Гэтэл энэ хууль дээр чинь ямар нэгэн хаалт, тасал алга.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Цэцийн бага, дунд суудлын хуралдааныг хийгээд УИХ-д ирүүлсэн. Цэцийн хуралд хууль бус, хуулийн дагуу болсон гэдгийг Их хурал хэлэх боложмгүй. Хуульд тусгагдсан эрх, үүргийн хүрээнд УИХ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж, шийдвэр гаргасан. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага.

Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав: ҮХЦ-ийн бага суудлын хурал хийлгүй хаяад гарсан хүнээр дунд суудлын хуралдааныг удирдуулсан нь маргаан дагуулсан юм. Шинэчлэн батлагдсан Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн шүү дээ. Нэгэнт 6-р жилээр гээд хуульчилсан юм бол одоогийн Ерөнхийлөгчийн хугацааг 2 жилээр сунгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэрэгжээд эхэлсэн Үндсэн хуулийг УИХ өөрөө зөрчих гээд байна шүү.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.