Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тус асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг дахин сунгах санал гаргасан ч УИХ-ын дарга хүлээж авсангүй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:"Маргаашаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорно. Тиймээс энэ асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцэнэ. Тухайн асуудлыг хэлэлцэх нь цаг хугацаатай. Хуульчдын саналаар цэцийн дүгнэлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр баримт бичиг. Түүн дээр хориг тавих эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэхдээ улс төрийн байдлыг бодолцож үзээд, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүндэтгэж үзээд хэлэлцэж байгаа юм шүү." гэлээ.

Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байнгын хороодын саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжив. Ийнхүү Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын 38 дугаар тогтоол батлагдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.