Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Твиттер: Х.Баттулгын бүрэн эрх нь дууссаны дараа "Төмөр замын" хэргийг заавал шалгах хэрэгтэй

Нэг сарын дараа Монгол Улсын зургаадахь Ерөнхийлөгч тодрох гэж байна. Энэ үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой тэр дундаа түүний нэр холбогдсон дуулиан дагуулсан хэргүүдийг бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа шалгах ёстой гэж цахим орчинд давалгаалж байна. 

Эдийн засагч Л.Наранбаатар Тавантолгойд барих ёстой байсан төмөр замыг бариагүйгээс болоод Монгол Улс 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгдээд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэргийг дахин сэргээж дахин шалгах ёстой гэж хууль хяналтын байгууллагад хандаад байгаа билээ. 

Мөн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ТЕГ, ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжиж буй төмөр замын төслүүдийг Сангийн яам, Үндэсний аудитын газар оролцуулан шалгах чиглэл өгсөн байдаг.

Хэргийг эргэн сануулахад... 2015 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгаж эхэлсэн. 

Тухайн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, олон улсад эрэн сурвалжилж байсан. 

2017 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулсан. Ингээд Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо өөрийнхөө төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгож, 280 сая ам.доллар салхинд хийж, Монгол улс төмөр зам биш овоолсон шороотой үлдсэн түүхтэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.