Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Нямхүү: Коронавирусийн халдварын 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцуулж байна.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний хүний шинжилгээг буюу 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт нээсэн лабораторид хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторийн мэргэжилтэн тэнд ажиллаж байгааг дуулгаж байсан. Ингэснээр хойд хилээр орж ирж байгаа хүмүүсийг тэнд шинжилж эхэллээ. Сэлэнгэ, хойд хилээр орж ирсэн тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан-Уул аймагт хийж, хариу гарангуут ажилд нь оруулах ажлыг зохион байгуулж байна. Дархан-Уул аймагт нээсэн лаборатори нь ХӨСҮТ-ийн лабораторийн хэмжээний хүчин чадалтай.

Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Нийслэлийн Улсын нэгдсэн төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг болон нийслэлийн таван дүүргийн эмнэлгээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийн сорьцыг цуглуулж шинжилгээ хийсэн юм.

Нэг сайн мэдээ дуулгахад Туркийн иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Эдгэрсний дараа өөр байр руу хянагдах ёстой байсан ч өөрсдийн саналаар ХӨСҮТ-д хяналтад байж байгаад гэрийн хяналтад шилжлээ.

Өнөөдрийн батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан

Бид давтан шинжилгээ хийж байгаа. Үүнээс ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах ёстой. ХӨСҮТ-д гол хүмүүсээ тусгаарласан нь онолоо. Өнөөдрийн батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан. Нууц хугацаа байгаа учраас хэд хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрч байна. Ийм учраас хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой анхаарч өөрийгөө сайн хянаж байх нь зүйтэй. Хяналтын хугацааг тээршээж болохгүй. 

Анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй, бээлий өмсөж байхыг дахин хэлье" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.