Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ажил намуудад хэрхэн үргэлжилж байна вэ?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас буюу өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

УИХ-д суудалтай  МАН, АН, ХҮН, МАХН гэсэн дөрвөн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. Гэхдээ МАН, МАХН нэгдсэнээр тэд хамрах болж байгаа юм.

Намууд тавдугаар сарын 1-нээс эхэлж нэр дэвшигчдээ тодруулж эхлэх юм. 

МАН: Ирэх сарын 2-нд бага хурлаа хийж нэр дэвшигчээ тодруулна

МАН, МАХН-ын дарга нар нэгдэн нийлэх гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Ийнхүү УИХ-д нэг суудалтай МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжин оролцохоо албан ёсоор баталгаажууллаа. МАХН-тай "хүчээ" нэгтгэсэн МАН тавдугаар сарын 2-ны  морин цагт  Бага хурлаа цахимаар хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулахаар болжээ. 

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН-ын тэргүүлэгчид намаас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт саналаа хэлж байгаа. МАН-аас нэр дэвшигч нь хуулийн шаардлагуудыг бүгдийг хангасан байх ёстой. Үүнээс гадна МАН-ын зүгээс бодлогын шаардлагыг тавьж байгаа. Өнгөрсөн оны 10-р сараас МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүс хүсэлтээ өгч эхэлсэн нэр бүхий хэд хэдэн хүн бий.

Хоёр Ардчилсан намаас ДӨРВӨН хүн нэр дэвших сонирхолтой байна

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой улс төрчид холбогдох бичиг баримтаа намдаа өгч байна. Одоогоор Ерөнхий сайд асан Р.Амаржаргал,  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар АН-ын сонгуулийн дотоод хороонд нэр дэвших хүсэлтээ өгөөд байна. Мөн тус намаас УИХ-ын гишүүн асан  Ц.Оюунгэрэл мөн нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарласан юм.  

Нэр дэвшигчээ тодруулахад 3 хоног үлдсэн энэ үед АН хоёр хуваагдсан хэвээр байх бөгөөд О.Цогтгэрэлийн гэгдэх АН-аас М.Тулгатын намтай зөвшилцөх бичгийг илгээсэн. Гэвч намын удирдлагууд зөвшилцөлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байна.

Харин маргааш буюу тавдугаар сарын 1-нд болох дотоодын сонгуулиар нэр дэвшигчээ тодруулна гэж мэдээлээд буй. Хэрэв энэ хугацаанд хоёр талын АН нам нэгдэж чадахгүй бол тус тусдаа өөрсдийн нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлэхээр өгөх дүр зураг байна. Харин дотоод хагарлаа одоог хүртэл шийдэж чадаагүй байгаа хоёр АНын алийг нь СЕХ бүртгэж авах бол гэдэг нь улс төрийн хүрээнд анхааралтай харахуйц сэдэв болж байна.

ХҮН: Дефакто Д.Жаргалсайхан, Датакомын Д.Энхбат, нийтлэл Баабар зэрэг хүмүүст санал тавьсан

ХҮН-аас аль нэгэн намтай нэгдэхгүйгээр сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдсэн. Улмаар ард түмний дунд Ерөнхийлөгчөө захиалъя аяныг өрнүүлсэн. Нэр бүхий дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх хүсэлтийг иргэд өгсөн байна.

Энэ талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд:Одоогоор тодорхой хүмүүст санал тавьсан. Тухайлбал эдийн засагч Дефакто Д. Жаргалсайхан намд саналаа тавьсан. Мөн Д.Энхбат, нийтлэлч Баабар зэрэг хүмүүс намд саналаа тавьсан. Бид 5-р сарын 2-ны өдөр хурлаа хийгээд нэр дэвшигчээ тодруулна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.