Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Олон улсын байгууллагууд Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг тараах захирамж гаргасныг шүүмжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлснийг олон улсын байгууллагууд буруушааж эхэллээ.

Тухайлбал, СоцИнтерн буюу Социалист Интернационал олон улсын байгууллагаас Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Үндсэн хууль, ардчиллын эсрэг хариуцлагагүй алхмуудыг хийж байна” гэж үзээд түүний гаргасан үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн мэдэгдлийг гаргажээ.

Түүнчлэн тус мэдэгдэлд...

“Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Монгол Ардын Нам (МАН)-ыг тараах гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн оролдлогыг Социалист Интернационал эрс эсэргүүцэж байна. Коронавирусын цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн асуудлуудтай улс орноороо хамтын хүчээр тэмцэх шаардлагатай байгаа энэхүү чухал үед ардчилал, Үндсэн хуулийн эсрэг хийсэн түүний хариуцлагагүй алхам нь улсаа хямралд оруулж болзошгүй байна. Социнтернийн гишүүн, 100 жилийн түүхт МАН нь Монгол Улс олон намын тогтолцоотой ардчилсан орон болох шилжилтийг хөтөлсөн бөгөөд өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар Монголын ард түмний дэмжлэгийг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан.

МАН-ыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, цэрэгжсэн бүтцийг бий болгож байна гэсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь ор үндэслэлгүй, нотлох баримтгүй билээ.

Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны зургаадугаар сард болох бөгөөд өөрийх нь гарын үсэг зурж баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоогийн Ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөх боломжгүй. Ерөнхийлөгч Баттулга МАН-ыг тарааж, Монголын хамгийн том улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг хааснаар ардчиллыг үгүй хийж, Монгол ард түмний төрийн тэргүүнээ чөлөөтэй сонгох эрхэд халдаж байна. Социнтерн нь Монгол дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажигласаар байх бөгөөд энэхүү хууль бус захирамжийн асуудлын хүрээнд МАН-д дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. МАН бүх ард түмний ашиг сонирхлын төлөө ажилласаар байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд МАН оролцох бүрэн эрхтэй, чөлөөт, шударга Ерөнхийлөгчийн сонгууль болж, зүй ёсоор сонгогдсон ерөнхийлөгчид эрх мэдэл нь тайван замаар шилжинэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.