Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Тэмүүжин: Дүрмийн бус сунгаанаас би нэрээ татаж байна

- Ирэх даваа гаригт шүүхээс хоёр АН-ын асуудлыг хэлэлцэхээр болжээ -

Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчийг тодруулаx ажил хоёр талд дотоод болж байна.

М.Тулгатын талаас АН-аас С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат, Л.Гүндалай нарын таван нэр дэвшигч Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах дотоод сунгаагаа зарласны дагуу дотоод сонгууль өнөөдөр буюу 5 дугаар сарын 1-нд 09:00 цагаас 22:00 цагийн хооронд үргэлжилж байна. Ардчилсан намын гишүүн дээрх таван нэр дэвшигчийг гар утас, интернэтээс холбогдож цахим санал хураалтанд оролцож  байгаа юм.

Харин О.Цогтгэрэл даргатай АН-аас С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Н.Алтанхуяг, Д.Ганбат нараас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нууц санал хураалтаар тодруулахаар болсон боловч Х.Тэмүүжин нэрээ татаж авч байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" гэв.

Хоёр АН-аас нэг л нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сунгаанд явах ёстой учраас хэний тал нь хүчинтэй вэ гэдгээ тодорхой болгохоор хоёр талаас шүүхэд хандаад байгаа.

Хэд хоногийн өмнө Дээд шүүх хуралдаж АН-ын тамгатай, тамгагүй хоёр даргыг бүртгэхээс татгалзаж, буцаасан.

Тэгвэл өнөөдөр АН-ын тамганы асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж, ирэх Даваа гариг хүртэл буюу тавдугаар сарын 3-нийг хүртэл хурлыг хойшлуулжээ. Учир нь Х.Баттулгын талын АН гурван шүүгчээс татгалзсан юм байна.

Тиймээс АН-ынхан хоорондоо ойлголцож, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож амжих эсэх нь өөрсдөөс нь шалтгаалах болоод байна.

 

Б.САНАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.