Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН-ын дотоод хагарал сонгуульд оролцох эсэхдээ туллаа

Ерөнхийлөгчийн сонгуульд намууд нэр дэвшигчээ тодруулах хугацаа нэг л өдөр үлдлээ. Одоо болтол АН дотоод учраа олсонгүй, бантангаа хутгаж сууна.

Женкогийн буюу О.Цогтгэрэлийн талын АН-аас МАХН-аас гарсан С.Ганбаатар, Х.Тэмүүжин, бие даагч байсан Н.Алтанхуяг, Д.Ганбат нар өрсөлдсөнөөс нь хоёр нь ийм хууль бус сунгаанд явахгүй гэж нэрээ татлаа. Х.Тэмүүжин нэрээ татаж авч байгаагаа "Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй" гэж мэдэгдэж О.Цогтгэрэлийн талыг шүүмжлэн хаалга саваад гарав. Д.Ганбат мөн ийм хууль бус сонгуульд оролцрхгүй гээд гарч байгаагаа зарлав.  

Нөгөө АН болох М.Тулгатын талаас С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат, Л.Гүндалай нарын таван нэр дэвшигчид өрсөлдөж дотоод сунгаагаа өнөөдөр 09:00 цагаас 22:00 цагийн хооронд цахимаар хэвийн үргэлжлүүлж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчээ зарлах хугацаа яг тулчихсан хариуцлагатай үед АН ингэж дотооддоо хөлөө жийлцэж хоёр тийш харж суугаа нь АН-ыг дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүлсэн явдал болов. АН-ын дотоод энэ бужигнаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгаж байгаа бөгөөд намаа самарсан гэцгээж байна.

Яг энэ мөчид МАН, ХҮН нам гэсэн бусад намууд хуульд заасан хугацаандаа дүрмийн дагуу нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж байна. 

 

О.СОДМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.