Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
С.Ганбаатар МАХН-ыг орхиж, ИЗНН-ыг ч хулхидаж, АН-ыг сонгосон ч амжилт олж чадсангүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарсан даруйдаа АН-д элсч гишүүнчлэлээ баталгаажуулсан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өгч дотоод сонгуульд оролцохоор болсон ч амжилт үзүүлж чадаагүй юм.

Улмаар ИЗНН-аас мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туйлбаргүй, явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхыг уриалжээ.

Тус мэдэгдэлд “ С.Ганбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд “Та Бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн бөгөөд МАХН, МАН-тай нэгдсэнээр намаасаа гарсан. Та бидний эвслийн олонхийг бүрдүүлэгч ИЗННМУНН-ууд нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 27.10-н дагуу Эвслийн үйл ажиллагааг явуулах хууль, эрх зүйн бүрэн чадамжтай байсан. Гэвч түүний гаргасан үйлдлийн улмаас "Та Бидний Эвсэл"-ийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох эрхгүй боллоо. Иргэдийн сонгох эрхэнд ноцтойгоор халдсан Сайнхүүгийн Ганбаатар энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.  С.Ганбаатарын энэ туйлбаргүй,  явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхын АН-ын удирдлага, гишүүдэд уриалж байна” гэжээ.

Ийнхүү нам дамжигчаараа алдартай УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёрхон өдрийн дотор МАХН-ыг орхиж, ИЗНН-ыг ч хулхидаж, АН-ыг сонгосон ч амжилт олж чадсангүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.