Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
КДРАМ: Энэ сард нээлтээ хийх 7 цуврал

Солонгосын Сүүмпи сайтаас энэ сард нээлтээ хийх цувралуудыг танилцуулжээ.  

Bossam: Steal the Fate

Чусоны үе. Өдөр бүрийн амьдрал нь мөрийтэй тоглоом тоглож, зодоон нүдээн, хулгай гэх мэтээр өнгөрдөг Ба У санамсаргүйгээр Сү Кён гүнжийг хулгайлдаг. Сү Кён гүнж эрх ашиг харсан гэрлэлтийн золиос болж хайртай хүнийхээ ахтай гэрлэсэн боловч хуримын анхны шөнөө нөхрөө алдаж бэлэвсэрч үлдсэн гунигт амьдралтай нэгэн байдаг.  Тэд өөрсдийн саад бэрхшээлийг даван гархын тулд нэгдсэнээр үйл явдал өрнөх болно.

Цувралын гол дүрд жүжигчин Жон Ил Вү, Квон Юүри, Шин Хён Сү, И Жэ Жүн, Ким Тэ Ү болон бусад жүжигчид хамтран тогложээ.   Цуврал энэ сарын 1-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болох бөгөөд долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад гарахаар болсон байна. 

Youth of May

1980 оны Солонгосын Кванжугийн бослогын үед үйл явдал өрнөнө. Анагаахын оюутан залуу, сувилагч хоёрын гэнэн томоогүй, цагаахан хайр дурлалын тухай өгүүлнэ.

Цувралын гол дүрд жүжигчин И Дон Хюун, Гу Мин Ши, И Сан И, Кым Сэ Рог, О Ман Сон болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Тус цуврал тавдугаар сарын 3-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болох бөгөөд ингэхдээ долоо хоног бүрийн даваа, мягмар гаригуудад гаргахаар болсон байна. 

Imitation

Тус цувралд SHAX, Tea Party, Sparkling гэх хамтлагууд болон соло дуучин Ла Лимагийн амьдралын талаар өгүүлнэ. Урлагийн ертөнцөд уран бүтээлчид хэрхэн хүч үзэж, амьдралаа авч явдагийг уг цувралаас үзээрэй.

Цувралын гол дүрд айдол уран бүтээлчид тоглосноороо ихээхэн онцлогтой юм. Тодруулбал, T-ara хамтлагийн гишүүн Пак Жи Ён, ATEEZ хамтлагийн гишүүд, SF9 хамтлагийн гишүүд болон бусад уран бүтээлчид тогложээ. 

Тус цуврал тавдугаар сарын 7-ны өдрөөс долоо хонг бүрийн баасан гаригт үзэгчдийн хүртээл болох юм. 

Mine

Тус цувралаар нийгмийн өрөөсгөл ойлголтыг эвдэж, өөрсдийгөө нээж гарч ирэх хүчирхэг, амбицтай эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ. И Бү Ён бол А зэрэглэлийн жүжигчин, томоохон гэр бүлийн 2 дахь хүүгийн эхнэрийн дүрийг бүтээнэ. Харин  Ким Со Хёг уг гэр бүлийн ууган хүүгийн эхнэрийн дүрийг бүтээнэ.

Цувралын гол дүрд жүжигчин И Бү Ён, Ким Со Хён, И Хён Уг, Ок Жа Ён, ЭН,  Жон И Со болон бусад уран бүтээлчид хамтран тогложээ.  

Тус цуврал тавдугаар сарын 8-наас үзэгчдийн хүртээл болох бөгөөд ингэхдээ долоо хоног бүрийн бямба, ням гаригт гарахаар төлөвлөсөн байна. 

Doom at Your Service

Мюл Ман бол хүрсэн бүхнээ сүйтэдэг, Бурхан болон хүмүүсийн ертөнцийн зууч хийдэг. Харин Так Дон Кюун бол  вэб түүний редактор. Тэрээр өөрийн хувь тавилангаа өөрчлөхийн тулд 100 өдрийн гэрээг хийснээр түүний нэгэн хэвийн амьдралд хайрын гурвалжин болон үлгэрийн ертөнц зураг гайхамшигт үйл явдал өрнөх болно. 

Цувралын гол дүрд Пак Бү Ён, Со Ин Гүг, И Со Хёг, Кан Тэ О, Ү Хи Жин нар хамтран тогложээ. 

Тус цуврал тавдугаар сарын 10-ны өдрөөс долоо хоног бүрийн даваа, мягмар гаригуудад гарахаар болсон байна. 

Here’s My Plan

19 настай Со Хён өөрийн амьдралыг нураасан хүнээс өшөөгөө авахын тулд төлөвлөгөө зохиодог. Тэрээр өшөөгөө авахын тулд сургуулиа орхин Happy chicken-д цагийн ажилд орсноор тахианы газрын эзэн, цагийн ажилтан нартай учирна. Тэрээр тэдэнтэй хамтран ажилласанаар юмсыг өөрөөр харж эхэлдэг.

Цувралын гол дүрд жүжигчин Ким Хван Хи, Рю Сү Ён, Ким Ду Хүн, И Ён Жин, И Жин хи болон Пак Сын Тэ болон бусад жүжигчид хамтран тогложээ.

Тус цуврал тавдугаар сарын 19-ны өдрөөс долоо хоног бүрийн лхагва, пүрэв гаригуудад гарахаар болсон байна. 

My Roommate is Gumiho

Өдгөө 999  настай есөн сүүлт үнэг хүн болохыг хүсдэг. Тэрээр хүн болохын тулд цуглуулж байсан энергийн гантигийг оюутан охин И Дам санамсаргүйгээр залгидаг. Хэрэв тус энергийн гинтигийг биеэсээ гаргахгүй бол И Дам нэг жилийн дотор үхнэ. Энэ үед есөн сүүлт үнэг И Дамыг үхүүлэхгүйгээр өөрөө хүн болох аргыг эрэлхийлж эхэлдэг. 

Цувралын гол дүрд Жан Ки Ён, И Хеэри,  Кан Ханна, Ким Ду Ван, Бэ Ин Хёг, Пак Кён Хэ, Чой Ү Сон болон Ким Дуён нар хамтран тогложээ. 

Тус цуврал тавдугаар сарын 26-ны өдрөөс долоо хоног бүрийн лхагва, дүрэв гаригуудад гарахаар болсон байна. 

эх сурвалж: soompi

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.