Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Д.Энхбат долдугаар сарын 1-ны өдрийн үймээнийг турхирч эхлүүлсэн ч хариуцлага хүлээгээгүй үлджээ

Парламентад гуравдагч улс төрийн хүчин болж буй ХҮН тэргүүтэй Зөв хүн электорат эвслээс Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо.

Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан мөчид түүнээс  2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээн самууны хариуцлагыг нэхэж эхэллээ.

Иймд Монголын улс төрийн түүхэнд Д.Энхбат гэгч ямар мөр үлдээв гэдгийг эргэн сөхье. Д.Энхбат нь өнөөг хүртэл өөрийн бизнесийг хийж ирсэн бөгөөд 2008-2012 оны хооронд УИХ-д сонгогдож гишүүнээр ажиллаж байсан түүхтэй. Энэ хугацаандаа улстөрчийнхөө хувьд гялтайх зүйл хийгээгүй, хуулийн төсөл санаачлаагүй гэгддэг.

Д.Энхбат 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай хэрхэн холбогддог вэ?

Сүхбаатарын талбайд жагсаж, цуглагсдыг өдөөн турхирсан хүн бол тухайн үеийн АН-ын дарга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тухайн үед жагсаал цуглаанаар мэргэшээд байсан Иргэний хөдөлгөөний намын дарга байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, тус намын дэд дарга асан, одоо АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, МНН-ын дарга Д.Энхбат нар байв.

2009 оны 12-р сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний үймээнийг турхирагчийн нэг нь яг энэ танхимд сууж байна. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Д.Энхбат. Энэ хүн Соросын сангийн мөнгөөр сурталчилгаа хийж, хамаг олныг турхирч, манлайлчихаад адаг сүүлд нь өөрөө зугтаад явчихсан олиггүй амьтан. Ийм хар мөртэй юм хийхээ болиорой. Д.Энхбат гишүүн ээ” гэж хэлж байсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл долдугаар сарын 1-ны жагсаал, цуглааныг өдөөн турхирсан, эхлүүлэгчэд нь эдгээр хүмүүс бөгөөд одоог хүртэл хэн нь ч хариуцлага хүлээгээгүй байна.

Э.МӨНХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.