Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг 2000 гаруй иргэн байна

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2021 оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг 2000 гаруй иргэн байгааг тогтоожээ. 

Эдгээр айл өрхүүдээс аюулын зэрэг өндөртэй гэж үнэлсэн 200 гаруй өрх байгаа аж. Хөл хориотой холбоотойгоор хяналтанд авсан хүмүүсийн гурван тохиолдол нь дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна.

НЦУГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Он гарсаар 60 гаруй хүн түр хамгаалах байранд байрласаны 37 нь хүүхэд байсан. Хүүхдүүдийн хувьд тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Өсвөр насны хүүхэд тэр дундаа бага насны хүүхэд үр хөндөлт яригдаж байгаа гэдэг нь нуугдмал гэмт хэрэг байгааг үгүйсгэх аргагүй. Шаардлагатай мэдээ, мэдээлэл орж ирсэн тохиолдолд хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд өртчихөөд явж байж болзошгүй гэдэг үндсэн дээр хуулийн дагуу шалгахаас өөр арга байдаггүй. Хөл хориотой холбоотойгоор эхний нэг сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн тоон үзүүлэлтүүд буурдаг. Тэгээд 30-аас дээш хоногт гэр бүлийн хүчирхийлэл, ялангуяа хүүхдийн хүчирхийлэл өсөх хандлагатай байдаг” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.