Уншиж байна...
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаанаБНФУ өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгч СОР17 бага хуралд оролцохоо илэрхийллээЦөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нар ойлголцолд хүрэх үү?

Сонгуулийн тухай хуулиар хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 2-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд намууд нэр дэвшигчдээ зарлалаа. Монголын төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай сонгуульд нэр дэвшихээр  намуудаас зарлагдсан МАН-ын У.Хүрэлсүх, АН-ын С.Эрдэнэ, ХҮН-ын Д.Энхбат нарт сонгогч нар амжилт хүсч байна.

Намууд нэр дэвшигчээ тодруулсан энэ цаг мөчид АН дотоод талцал хуваагдлаа эцэслээгүйгээс болж С.Эрдэнээс гадна О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших яриа дуулдах болсон.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэг намаас нэг хүн нэр дэвших учраас АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуягийн аль нь нэр дэвших вэ гэдгээ дотроо ойлголцож, аль тал нь жинхэнэ АН болохыг шүүхээс шийдвэрлэхээс аргагүй нөхцөлд байна.

АН Ерөнхийлөгчийн сонгууль тулсан энэ үед дотоод зодооноо цэглээгүй нь хариуцлагагүй гэх үг ч багадахаар байна.

Энэ тавдугаар сарын 3-ны өдөр О.Цогтгэрэлийн талын АН-ын Улс төрийн зөвлөлөөс МАН-ын Удирдах зөвлөлд хандаж “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар дэвшихээр болсонд амжилт хүсч өөрийн цахим хуудсанд нийтэлсэн нь манай АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байхад нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг МАН-ын Удирдах зөвлөлд мэдэгдэж байна ” гэх утга бүхий албан бичиг илгээжээ.

Уг бичгийн хариуд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа

“Нэр дэвшигч нарт сонгуульд амжилт хүсч  болохоо больсон цаг уу. Хэнд амжилт хүсэхээ би мэдье” гэж амыг нь тагласан хариултыг цахим хуудсандаа бичсэн байх юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий намуудаас  зарлагдсан 3 нэр дэвшигчдэд амжилт хүссэн хүн болгон руу О.Цогтгэрэлийн талын АН иймэрхүү албан мэдэгдэл бичээд суувал дуусахгүй биз ээ. Ерөнхийлөгчийн дохио зангаагаар О.Цогтгэрэлийн АН ажиллаж буйг хүн болгон мэднэ. Хоёр хуваагдсан АН дотроо учраа ололцохын оронд гаднаас өө эрж гоншигож суух цаг тэдэнд уг нь байхгүй.    

Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчээ зарлах, СЕХ-нд бүртгүүлэх гэх мэт цаг хугацаанд хууль ёсны бүртгэл хийгдэх эсэхээс шалтгаалан  Ерөнхийлөгчийн сонгуульд энэ нам оролцох эсэхдээ тулчихаад байгаагаа ойлгож, маргаанаа эцэслэх шаардлагатай байна. Ардчилалыг дэмжигч олны итгэлийг талцсан хоёр толгойтой АН хөсөрдүүлж болохгүй юм.   

30 жилийн настай АН-ын амийг нь таслах гээгүй л юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга, С.Эрдэнэ нар намынхаа хоёр хуваагдлаа эцэслэж ойлголц. Монголд  ганцхан АН гэж бий. Нэг нь албан ёсны бүртгэлгүй болох нь тодорхой юм.

 

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.