Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээн авч байна

Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулж, нэр дэвшигчийнхээ баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх хуульд заасан хугацаа өнөөдрөөр дуусна.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх, “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшүүлсэн Дангаасүрэнгийн Энхбат нарын баримт бичгийг хүлээн авлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсан. Иймд Сонгуулийн ерөнхий хороо дээрх хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралд суудалтай нам, эвслээс тус бүр зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж байна. Гэвч Улсын Их Хуралд суудал бүхий намын хувьд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийнхээ сонгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, “нэг хүнийг нэр дэвшүүлэх” хуулийн шаардлагад нийцүүлэн намд үүссэн асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу 5 дугаар сарын 05-ны өдөрт багтаан зөвхөн нэг нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхийг мэдэгдэн хоёр талаас ирүүлсэн баримт бичгийг хүлээн аваагүй болно.

Үүнтэй холбоотойгоор болон бусад асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо шуурхай хуралдаан зарлаад байна.

 

2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.