Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Н.Алтанхуягын төлөө Сүхбаатарын талбайд хоносон УИХ-ын гишүүд ичээч ээ!!!

Сонгуулийн ерөнхий хорооноос АН-аас хуулийн дагуу нэг нэр дэвшигч хүлээн авахаа мэдэгдэж, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нам дотроо учраа олох хугацаа өгсөн. О.Цогтгэрэл даргатай АН-ын нэр дэвшигч Н.Алтанхуяг нар өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, Сүхбаатарын талбайд өлсгөлөнгөө өчигдөр эхлүүлсэн.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Н.Ганибал, С.Ганбаатар нар өчигдөр Сүхбаатарын талбай дээр хонолоо.

АН талцал хуваагдлаа дотроо шийдвэрлэхийн оронд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэнгүй гэх намын дотоод гомдлоор өөрсдийн сайн дурандаа талбайд өлсгөлөн зарласан нь хууль эрх зүйн хувьд зөрчилтэй, хувь эрх ашгийг агууламжаар буюу Н.Алтанхуягийн төлөө “өлсөв”.

Н.Алтанхуяг нь бие дааж Эрдэнэтээс УИХ-д сонгогдсон, С.Ганбаатар нь МАХН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон гишүүд. Тэд УИХ-д сонгосон ард түмний сонголтыг огоорч, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-д элссэн. Угтаа бол жинхэнэ АН-д элсээч үгүй. Тэд Ерөнхийлөгч Х.Баттулгын АН-аас тасдаж авсан бүлэг хүмүүс дээр нэгдэн очсон. СЕХ хуулийн дагуу АН-ын хоёр нэр дэвшигчээс нэгийг нь холбогдох бичиг баримт дээр үндэслэн бүртгэл хийхээс аргагүйд хүрсэн.

УИХ дахь АН-ын 5 гишүүн иргэд сонгогчдынхоо төлөө биш Н.Алтанхуягийн төлөө өлсгөлөн зарлаж дүн хүйтнээр хоносон нь сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлсэн явдал болов.

Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намаас нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр АН-аас нэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёстой болно. Гэтэл хоёр хүн дэвшүүлчихээд хоорондоо учраа олж чадахгүй болохоороо өөрсдийн буруугаа бусдад нялзааж, СЕХ болон төрийг бойкотлох гэж оролдов.

Олгой хагаравч дотроо гэдэг шиг АН-ын дотоод хагаралыг дэвэргэж Сүхбаатарын талбайд өлсч суугаа УИХ-ын 7 гишүүнээс сонгогч олон ичиж байна. Иргэд, сонгогчдын төлөө тэд өлсөөгүй. Хууль тогтоогч УИХ-ын гишүүд өөрсдөө Ковидын үед жагсаал цуглаан хийж хууль тогтоомж зөрчин, олон нийтийг үймээн самуунд турхирсан нь хууль зөрчсөн үйлдэл болж үлдлээ.

 

Э.МӨНХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.