Уншиж байна...
Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулан үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриаллааШинэ Төв цэвэрлэхийн бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд талархал илэрхийлжээ“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо“Нээлттэй парламент” цэс И-Монголиа системд шинээр нэвтэрлээХөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байнаДоктор Б.Нямбаяр National Geographic Society-ийн “Wayfinder Award” шагнал хүртлээДолдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээ
М.Тулгат: Бие даагч Н.Алтанхуягийг хууль бус АН хууль зөрчиж дэвшүүлсэн

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ болон намын дарга М.Тулгат нар мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр М.Тулгат: “Шулуухан хэлэхэд, АН хоёр хуваагдсан нь үнэн. Манай намын нэг хэсэг хүмүүс энд мөнгө, бяр нь байна, УИХ-ын гишүүд нь байна гэж Ерөнхийлөгчтэй талд нь нэгдэж, хамтарч ажиллаж ирсэн. Би намынхаа гишүүдийг ухамсарлаач, сэрээч ээ, үнэн, зөвийг дүгнээч гэж уриалмаар байна. Үнэн, үзэл санаа хүчтэй байдаг юм. Үргэлж худал мэдээлэл өнгөрсөн хугацаанд гаргаж ирлээ. Ямар их мөнгөтэй, хэвлэлийн багтай юм бэ. Одоо бүр талбайд өлсгөлөн зарлаж байна.  Тэд талбай дээр монгол залуу өөрийгөө шатааж байхад ингэж өлссөн юм уу. Цар тахлын үед хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байхад тэд ингэж жагссан юм уу. Бизнесийн салбарынхан унаж байхад тэд өлссөн юм уу. Одоо юуны төлөө өлсөж байгаа юм бэ. Хэний эрх ашгийн төлөө өлсөж байгаа юм.

Хууль ёсны ардчилсан нам биднийг луйвар хийсэн гэж хэлж байгаа. Өөр намын гишүүнийг нэг өдрийн дотор намдаа элсүүлээд маргааш нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байдаг юм. АН-ын Үндсэн дүрэмд АН-д элсээд зургаан сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг. Энэ дүрмийг уландаа гишгэсэн. Яагаад 2020 оны сонгуулиар АН-ын гишүүдтэй өрсөлдөж бие дааж гарсан Н.Алтанхуягийг нэг өдрийн дотор бүлэгтээ авч хууль зөрчин нэр дэвшүүлдэг юм бэ. Дүрмийн дээгүүр алхсанаа яагаад юман чинээ санахгүй байна вэ. Ийм мэт нөхдүүд, ийм мэт дүрмийн бус үйлдлүүд Ардчилсан намыг ийм байдалд хүргэсэн.  Хууль ёсны АН энд байна. Одоо энэ төөрөгдлөөсөө гар. АН хүчирхэг болно оо. Үүний төлөө хамтдаа явцгаая гэж намын нийт гишүүддээ уриалмаар байна" гэлээ.

АН-ын дарга С.ЭрдэнэӨнгөрсөн намраас эхлэн АН-ын удирдлагын түвшинд маргаантай асуудал үүссэн. Хүмүүсийн ярьж байгаа шиг АН-ын анхан, дунд шатны гишүүдийн дунд хагарал үүсээгүй. Бид намын гишүүдтэй зөвшилцөхийн төлөө удаа дараа санаачилга гаргаж ажилласан. 2020 оны сонгуулийн үр дүнгээр би  хариуцлагаа хүлээж долдугаар сарын 8-нд даргын ажлаа өгч намын даргын сунгааг зарлаж, дэд дарга Ц.Туваанд тамгаа түр шилжүүлсэн. Ц.Туваан даргын хувьд наймдугаар сарын 23-нд намын аравдугаар Их хурлыг хуралдуулж, дараагийн даргыг сонгож тамга, тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулсан бол өнөөдөр нөхцөл байдал иймдээ тулахгүй байсан. Нөхцөл байдлыг харж, арван сар дуугүй явж ирсэн. Улмаар эрх мэдэл, албан тушаалыг буруу ашиглаж, өөрийгөө хууль бусаар намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээн өргөмжилж, арванхоёрдугаар сард хууль бус Их хурал хуралдуулж,  Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан. Ингэж өөрчлөхдөө Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ямар ч өрсөлдөөнгүйгээр шууд сонгох заалт оруулсан нь  зөрчлийн гол шалтгаан болсон. Ц.Туваанд удаа дараа шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй учраас би АН-ын даргыг үүрэгт ажилдаа эргэн орсон.

Улсын дээд шүүхийн тогтоол болон Улсын бүртгэлийн гэрчилгээ бүгд миний нэр дээр байсан. Эрхзүйн чадамж хэвээр байсан учраас дүрмийн зөрчлийг арилгах ажилдаа орсон. Хууль эрх зүйн чадамж буюу эрх зүйн бүх акт, баримт бичиг надад байсан тал харамсалтай нь олуулаа байвал хууль дүрэмгүй авирлаж болно гэдгийг харуулсан үйлдэл газар авсан. Үүний зогсоох гэж ч оролдсон. Миний хувьд 30 гаруй жил журмын нөхдийнхөө хамт ардчиллын үйл хэрэгт зүтгэсэн.  2020 оны УИХ-ын сонгууль үнэхээр луйврын сонгууль болсон. Энэ сонгуульд манай намаас гарсан Ерөнхийлөгч гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүний захилга, хуйвалдаан өнөөдөр Монголын төрд АН-ын эзлэх байр суурийг байхгүй болгосон. Өөрийн захиалгын хүмүүсээ гаргаж ирсэн. Тэр хүмүүс нь өнөөдөр эзэндээ яаж үнэнчээр зүтгэж байгааг ойрын өдрүүдийн үйл явдал бүр тод харуулж байна. 

Өнөөдөр гаднаас АН-руу орж ирээд маргааш нь шууд нэр дэвшсэн нь ёс зүй, дүрэм журам, улстөрчийн ёс зүй байхгүй болсныг харуулж байна. Би үнэхээр гайхаж байна. АН руу нулимж, хувь заяагаар нь тоглочихоод, АН хэрэггүй гэж гарч бие дааж нэр дэвшсэн нөхөр мөн хаа хамаагүй намд явж байгаад ирсэн нөхдүүд АН-ын нэр дээр Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн нь увайгүй үйлдэл байсан учраас намайг нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн. Нөхдийн хамт шударгаар өрсөлдөж, гишүүдийнхээ олонх дэмжлэгийг авсан" гэлээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.