Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
М.Болдсайхан: ЭЕШ-ын журмыг Засгийн газраас шийдвэрлэнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны 18 цагт дуусгавар боллоо. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. 2021 оны ЭЕШ 07-р сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдана.  Энэ жилийн ЭЕШ-д хэдэн шалгуулагч бүртгүүлсэн, Монгол хэл бичгийн шалгалтыг хэзээ авах зэрэг асуудлаар БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа. 

- ЭЕШ-ын бүртгэл албан ёсоор дуусгавар боллоо. Хэдэн шалгуулагч бүртгүүлсэн байна вэ?

Энэ жилийн шалгалтад нийт 40 420  шалгуулагч бүртгүүлжээ. Үүнээс энэ онд ЕБС-ийн 12-р ангийг төгсөж байгаа 31 782 сурагч байгаа бол өмнө оны 8638 шалгуулагч бүртгүүлсэн байна. Энэ жилийн ЭЕШ-ын шалгалтын даалгаврыг танхимаар судалсан агуулгад түшиглэж шалгалтын материалыг боловсруулна. Мөн БҮТ-өөс энэ жилийн ЭЕШ-ын химийн хичээлийн ерөнхий Блюпринт гаргасан. 

- Монгол хэл, бичгийн шалгалтыг авах хуваарь гарсан уу? 

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар босго оноо, ЭЕШ-ын зохион байгуулалт, Монгол хэл, бичгийн шалгалтын талаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. 

- Шалгуулагчаас коронавирусийн PCR шинжилгээний хариу шаардах уу? Вакцинд хамрагдсан байх ёстой юу?

Иргэдийн дунд ЭЕШ өгөх сурагчид "заавал вакцинд хамрагдсан байх ёстой" гэсэн таамаг яриа байна. ЭЕШ өгөх шалгуулагчид албан ёсоор вакцинд хамрагдсан байх гэсэн шаардлага тавих шийдвэр гараагүй. 

- Энэ жил ЭЕШ-ыг хэдэн шалгалтын байранд зохион байгуулах вэ?

Энэ жилийн ЭЕШ-ыг  100 шалгалтын байранд зохион байгуулна. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.