Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
М.Тулгат: Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын гишүүд ардчиллыг устгах гэж байна

АН-ын байрны гадаа С.Эрдэнэ тэргүүтэй АН-ыхан өнөөдөр цуглаан хийв. Тэд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй нөгөө талын АН болох Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ дахь АН-ын гишүүдийг буруутгаж дараах мэдээллийг өгөв.

АН-ын дарга М.Тулгат: -Ерөнхийлөгч Сүхбаатарын талбай дээр очсоныг та бүхэн мэдэж байгаа. Ганибал нь хаана байна, тэр нь энэ нь хаана байна гэж асуусныг бүгд мэдэж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга талбай дээр очсон. Хууль ёсны АН-ыг булшлахыг санаархаж байгаа юм уу. УИХ-ын гишүүн гэдэг байр суурийг УИХ дахь АН-ын гишүүд, Ерөнхийлөгчийн байр суурийг ашиглаж АН-ын гишүүдийг төөрөгдөлд оруулж АН-ыг устгах гэж байна. Монголын ардчилалд аюул учирч байна. Дээд шүүх яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? Төрийн байгууллага хэнээс ч хараат бусаар ажлаа хийгээч ээ. Ерөнхийлөгч яахаараа талбай дээр гүйж очоод байгаа юм бэ. УИХ дахь АН-ын 11 гишүүн өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? АН-ыг төлөөлж УИХ-д суугаа бүлгийн гишүүд хуулиа мөрдөх ёстой. Хуулийн дээгүүр хэн ч алхах ёсгүй. Тэд намынаа дүрмийг мөрдөөч. Ерөнхийлөгчийн сонгуульд хэдхэн хүний ашиг сонирхлоор хуулийн дээгүүр алхах эрх байхгүй шүү” гэв.

 

Д.ГАРМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.