Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Оюунцэцэг: Ард иргэдээ улс төрийн золиос болж, жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүсэж байна

Өнөөдөр "Хохирогчдын холбоо"-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд "Их нутаг хүн зоноо хамгаалъя" ТББ тэргүүн Б.Хандсүрэн: "АН-ын дотоод хагарал ард түмнийг хоёр, гурав байна. Тэгвэл иргэний нийгмийн байгууллагуудаас Д.Энхбат гуай тухайн үедээ долдугаар сарын 1-ний асуудал дээр уриалаад л явж байсан. Одоо нэр дэвшээд л явж байна. Ер нь бид яагаад эв эетэй байж болдоггүй юм бэ? Албан тушаал илүү юм уу? Эх орон ард түмнээ боддог гээд хашхирдаг гишүүд өнөөдөр ингэж болохгүй. Өнөөдөр долоон сарын 1-ний өдрийг хүссэн нэг ч хүн байхгүй шүү.  

Өнгөрсөн бямба гарагт олон нийтийг цуглуулсан арга хэмжээнээс харахад хэн нэгнийг гэмтээх тохиолдол гарч болзошгүй байна. Тиймээс иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд долдугаар сарын 1-ний үйл явдал дахин битгий давтагдаасай хэмээн хүсэж байна. Үнэхээр асуудал байгаа бол өөр хоорондоо шийдэх хэрэгтэй. Иргэдийг ингэж эрсдэлд оруулж болохгүй.

Долдугаар сарын 1-ний хохирогч Б.Хосбаяр: Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан долдугаар сарын 1-н шиг үймээн самуун гарах вий гэж бодож байна. Хохирогч болсон миний хувьд үймээн, самууны үр дүнд улс төрчид биш иргэд, цагдаа нар хохирдог гэдгийг хэлмээр байна. Зарим нэг хүмүүсийг 60 мянган төгрөг өгнө хэмээн дуудаж байна. Мөнгө, төгрөг өгч жагсаал, цуглаан зохион байгуулж байгаад хохирогчдын холбоо энэ бүхнийг эсэргүүцэж байна. Ард иргэд энэхүү үймээн, самуунд битгий оролцоорой гэж уриалмаар байна.

Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг: Сүүлийн 12 жилийн хугацаанд хохирсон иргэдийн араас зул өргөж байна. Тухайн үед 700 гаруй залуус хохирч баривчлагдаж байсан. Эдгээр залуус болон эрэмдэг, зэрэмдэг болсон нас барсан иргэдээс хэн ч уучлал гуйгаагүй. Иймд ард иргэдээ улс төрийн золиос болж жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүсэж байна" гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.