Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүд “өлсөөгүй” нь эмчийн үзлэгээр батлагджээ

АН-ын нэр бүхий гишүүд Чингисийн талбай дээр эмчийн хяналтан дор өлсөглөн зарлаад байгаа билээ. Гэвч өнөөдөр өглөөний эмчийн эрүүл мэндийн үзлэгээр Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Алтанхуяг нарын цус болон, ходоодны ерөнхий шинжилгээ болон эхо оношилгоогоор хоолны төрлийн хэрэглээ илэрчээ. Ингэхээр тэд хуурай, нойтон өлсгөлөн зарлаагүй болох нь ийнхүү батлагдлаа.

103-н жижүүр эмч Д.Батхишигийн мэдээлснээр... Ж.Батсуурь, Ц.Туваан, Д.Ганбат, Н.Алтанхуяг нарын хувьд тэд суурь өвчтэй, сахартай хүмүүс. Бүхэл бүтэн 7 хоног уснаас өөр юм хэрэглэхгүйгээр хүйтэн цементэн талбай дээр хэвтэнэ гэдэг байж боломжгүй зүйл юм. Огт юм идэхгүй хоёр ч хонох боломжгүй. Хэрэв тэгвэл тэдний хууч хөдөлж, зүрх бөөр, дотор эрхтний үйл ажиллагаа нь доголдож аль эрт эмнэлгийн бараа харах байсан. Ер нь бол эмнэлгийн байгууллага хүнээ боддог. Бидэнд улстөр огт хамаагүй. Тэд маань ч бидний зөвлөснөөр хоолоо тохируулж идсэн учраас биеийн байдал сайн байна” гэж  тайлбарлалаа.

Цахим орчинд Н.Алтанхуяг гишүүний эзэмшлийн автомашинд өлсгөлөн зарлаж буй гишүүдийг хоол идэж байна гэсэн мэдээлэл тархсан бөгөөд энэ нь батлагдах шиг боллоо.  УИХ-ын гишүүд ард түмэн, намынхаа төлөө өлсгөлөн зарлаж байна гэсэн боловч тэд өлсөөгү йюм байна. Өдөр нь хүмүүсийн нүдэн дээр зовж зүдэрсэн царай гаргачихаад орой хүмүүсийн хөл татрахаар хоол ундаа сэмээрхэн залгуулж, улмаар зорилготой, даалгавраар улс төрийн шоу хийж байна энэ биз ээ.

Мөн өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “согтуу” байсан гэнэ. Тэгэхээр өлсгөлөн хүн архи ууж чадахгүй учраас хоол идсэн л байж таарах нь.

 

эх сурвалж: Шуурхай.мн

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.