Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
АФГАНИСТАН ТЕРРОРИСТ ХОРИГДЛУУДЫГ СУЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

 Афганистаны эрх баригчид нийслэл Кабул дахь Пул-э-Чархи шоронд хоригдож байсан хэт даврагч “Талибан” хөдөлгөөний гишүүн 100 хоригдлыг суллан тавилаа гэж Tolo News телевиз мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ. Телевизийн мэдээлснээр тэднийг тавдугаар сарын 2-ны бямба гарагт сулласан гэнэ. АНУ-тай байгуулсан хэлэлцээрийн дагуу нийтдээ 5000 орчим хоригдлыг чөлөөлөх ёстой гэж Талибан хөдөлгөөн шаардаж байгаа ч Афганы эрх баригчид юутай ч 1500 хүнийг суллах шийдвэр гаргаад байна. Талибын хоригдлуудад өршөөл үзүүлж, суллах тухай зарлигт Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани гарын үсэг зурлаа гэж гуравдугаар сарын 10-нд мэдээлсэн.
АНУ, Талибан хөдөлгөөний төлөөлөгчид өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээр эцэслэснээр талибууд засгийн газрын эрсэг байлдааны ажиллагаагаа зогсоохоор тохирсон ч гуравдугаар сарын 2-нд талибууд байлдааны ажиллагаагаа сэргээж байгаагаа мэдэгдээд байгаа. Талибан хөдөлгөөн нь Афганистанд иргэний дайн ид болж байсан 1994 онд байгуулагдаж 1996-2001 онуудад засгийн эрх барьж байгаад 2001 онд эрх мэдлээ алдангуут Афганистан, Пакистаны нутаг дэвсгэрт Засгийн газрын болон НАТО-гийн хүчний эсрэг партизаны дайн хийх болсон. Нью-Йоркт болсон 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ өөрийн цэргээ Афганистанд оруулсан.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.