Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэнг вакцин татан авалтад саад учруулсан хэргээр шалгахаар болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нарын талаар ноцтой зүйл ярив.

 

Л.Оюун-Эрдэнэ: -“Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон зүйл гарсан. Тухайн үед асуудлыг хурцатгаад яах вэ гэж бодоод дуугүй л явсан. Үүнд онцгой үүрэгтэй байсан хүн нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар байсан” гэх ноцтой үгийг Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн хэвлэлийн хурлын үеэр дурдаж ярив.

Вакцинжуулалттай холбоотойгоор тэд гаалийн улсын байцаагч нар руу залгасан байна.  УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гаалийн байцаагч руу утастаж ийм бараа орж ирнэ, ирэхгүй гээд эсвэл гэр бүлийн хүн нь хуулийн байгууллагатай холбогдоод Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах зөвлөгөө өгөөд яваад байж таарахгүй. Хувь хүний эрх чөлөө байж болох ч төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс ийм үйлдэл гаргасан нь харамсалтай гэдгийг ярив.

Цаашид ийм асуудал гарвал ил тод хэлнэ. Цар тахал бол тоглоом биш” гэдгийг Ерөнхий сайд онцолсон.

Вакцинжуулалтыг аль болох эрчимтэй явуулж, иргэдээ ковидын эрсдлээс хамгаалахын төлөө нойр хоолгүй Засгийн газраас ажиллаж байхад УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар нь олон нийтийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох ноцтой үйлдэл гаргаж, төрийн өндөр албан тушаал,  эрх мэдлээ урвуулан ашигласан болзошгүй асуудалд холбогджээ. АН-аас сонгогдсон гишүүн С.Одонтуяа нь хэний захиалга, даалгавраар вакцин таталтад зориуд саад учруулав гэх мэт асуулт тавигдаж байна.

Одоо уг асуудлаар хуулийн байгууллагаас шалгалт явуулахаар болжээ.

Э.ТУЯА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.