Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Д.НЯМХҮҮ: ФРАНКФУРТЫН ОНГОЦООР ИРСЭН НЭГ ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уламжлалт ёсоор шинжилгээний хариуг танилцууллаа. тэрбээр хэлэхдээ "Гуравдугаар сарын 26-нд эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, тусгаарлах байр руу шилжлээ. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 12 болж, ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн дунд халуунтай, хатгаатай хэд хэдэн хүн байна. Үүний дотор элэгний хорт хавдараар өвчилсөн өндөр настан байна. Тиймээс энэ хүнд хамгийн их анхаарал хандуулж байна.


Нийт гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийлээ. Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн 274 иргэнд шинжилгээ хийснээс 273 хүний хариу сөрөг, нэг иргэнийх эерэг гарсан. Ингэснээр коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 40 боллоо.

Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 38 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. ХӨСҮТ-д одоогийн байдлаар 101 хүн байна" гэв.

Иргэд нэгдүгээр сараас эхлэн амны хаалт зүүж, гараа сайтар савандаж угаах зэрэг эрүүл амьдралын хэвшилд суралцсанаар хүн амын дунд халдварт өвчний тархалт мэдэгдэхүйц багассаныг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл өнөөдрийн мэдээлэлдээ онцоллоо.

Тухайлбал, Амьсгалын замын халдварт өвчин өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар, томуу томуу төст өвчин 3.1 хувиар, сүүлийн 3 жилийн дунджаас 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Тиймээс иргэд гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх, 1.5 метрээс дээш зайнаас харилцах зэрэг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг  ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл уриалсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.