Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 477 тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэвлэлтйн ажилтан Б.Ууганбаяр сүүлийн 24 цагт дотоодод бүртгэгдсэн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг хүргэлээ.

Тэрээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 477 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдварын тоо 45,936 болж байна.

Шинээр батлагдасан тохиолдлын 448 нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт бүртгэгдсэн бол дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Өнгөрсөн 24 цагт 1,570 хүн эдгэрсэн бөгөөд эмнэлгээс 592, гэрийн тусгаарлалтаас 978 хүн эдгэрч гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34,230 боллоо.

Түүнчлэн өнгөрсөн хоногт есөн хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тодруулбал, 41-90 насны есөн хүн халдварын нэн хүнд хэлбэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Монгол улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт нийт 179 боллоо.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 4,631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2,510, хүндэвтэр 1,487, хүнд 524, маш хүнд оноштой 110 хүн байна" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.