Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Э.Цэцэгсайхан: Ц.Анандбазар хохирогчдын ар гэрийг нь заналхийлж хахууль өгөхийг завдсан

Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг нэгдсэн "Me too Mongolia" хөдөлгөөнөөс МАН-ын дарга У.Хүрэлсүхэд УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ц.Анандбазарыг эргүүлэн татах албан шаардлага хүргүүлсэн билээ.

Энэ үеэр  "Me too Mongolia" хөдөлгөөний зохицуулагч Э.Цэцэгсайхан УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг  хохирогчдын ар гэрийг заналхийлж, хахууль өгөхийг оролдсон хэмээн мэдэгдсэн юм. 

Тэрээр "Ц.Анандбазартай холбоотой хэргийн талаар ярьж эхлэхэд хохирогчид нь ил гарч, үйлдсэн хэргийг нь ярьж эхэлсэн. Одоогоор 40 гаруй эмэгтэй хувийн хаягаас хандаж, гомдол өгснөөс гурав нь нэвтрүүлэгт орж яриа өгсөн. Тэд бол үнэн бодитой хүмүүс.

Ц.Анандбазар нь хохирогч руу халдах, ар гэрийг нь заналхийлэх, хахууль өгөх зэргээр хандаж байгаа учраас хохирогчдыг нуух шаардлага байсан. Одоо Цагдаагийн байгууллага дээр энэ хэрэг шалгагдаж байна.

Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтын тухай заалт оруулах ёстой. Гэвч ихэнх нь ийм заалтгүй учраас мэдлэг байхгүй шинэ ажилчид дарамтад орж байна" гэсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.