Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлтийг цахимаар шийдвэрлүүлэх боломжтой

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт улсын дугаар нь дараах тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл /ажлын өдрүүдэд/ уг гарагуудад замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

            2.1.1. Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;

            2.1.2. Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;

            2.1.3. Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;

            2.1.4. Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;

            2.1.5. Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн;

Улаанбаатар хотын Их тойруугийн зам болон түүний доторх замуудад, Энхтайваны өргөн чөлөөнд Саппорогийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх хэсэгт, Энэбишийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог хүртэлх хэсэгт, Ард Аюушийн өргөн чөлөөнд Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх хэсэгт, Нарны зам болон түүний доторх замуудад, Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойрог, Доржийн гудамж КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог, Их хүрээ гудамж Дүнжингаравын уулзвар, Их Монгол Улсын гудамж Хоум плазагийн уулзвар, Энгельсийн гудамж МИС-ын уулзвар, Ажилчдын гудамж ТЭЦ-4 уулзвараас дотогш замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарладаг.

Тэгвэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөгдөх хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэдэг боллоо. ААН, байгууллага, иргэн нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан журмын 2.3-т заасан тээврийн хэрэгсэлд багтаж буй байгууллагын тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх тусгай зөвшөөрөл авах албан хүсэлт, түүнийгээ нотлох баримт бичиг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийн хуулбарыг ирүүлнэ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 70110341 дугаарын утсаар болон Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, e-mongolia.mn цахим системээс авч болох аж.

Эх сурвалж: e-mongolia.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.