Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар хүүхдээрээ дамжуулж улстөржсөн өлсгөлөнгөө олны анхааралд хүргэх гэж оролдов

УИХ-ын  гишүүд төв талбайд өлсгөлөн зарлаад 7 хоногтоо үргэлжилж байна.

СЕХ-оос Н.Алтанхуягыг бүртгэж авахаас татгалзсанаар тэд өлсгөлөн зарлаж эхэлсэн боловч өнөөдөр тэдний зорилго тодорхойгүй болжээ.Өөрөөр хэлбэл тэд өнөөдөр шудрага ёс, дарангуйлал гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зорилгогүйгээр өлсч байна.

Хэн нэгэн улс төрчийн эрх ашгийн төлөө өлсгөлөн зарлаж байгаа АН-ын гишүүдийг намын дэмжигчид нь өлсгөлөнгөө зогсоохын шаардаж эхэлсэн. Мөн гишүүд өлсөхгүйгээр талбай дээр хэвтэж, улс төрийн шоу хийж байгааг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд харуулж байгаа.

Улмаар зорилгоосоо ухарсан өлсгөлөнгийн цаад зорилгыг олон нийт ойлгож эхлээд, тэдний улс төрийн шоу анхаарал татахаа болиод эхлэх энэ үед эрхэм гишүүд бяцхан үр, гэр бүлийнхнийгээ ээлж дарааллан талбайд авчирч байх юм. Өчигдөр С.Ганбаатар гишүүн охиноо авчирсан зургаа цахим орчинд цацсан бол өнөөдөр өглөө Н.Алтанхуяг гэр бүлийн хүн, охидуудаа талбайд авчирсан зургаа сошиалд цацлаа. Ерөнхийдөө аргаа барсан гишүүд өрөвдүүлэх тактик барихаар болсон ч тактик олон нийтийн эгдүүцлийг ихээр хүргэж байгаа юм.

Цахим орчинд... Цар тахлын үед ийм эрсдэлтэй алхам хийж болохгүй. Улс төрийн бохир тэмцэлдээ гэр бүл, үр хүүхдээ оролцуулж, шоу хийж байгааг нь эсэргүүцэж, өөрийнхөө эрүүл мэндийг боддоггүй юмаа гэхэд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодооч, ковидоор өвчлөвөл яана гэх мэт сэтгэгдэл хөвөрч байна.

Улс төрийн ямар ч өлсгөлөн, жагсаалд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хориглодог. Хэдийгээр жагсаалдаа оролцуулаагүй ч өлсгөлөн зарлаж байгаа газраа хүүхдүүдээ авчраад, сошиалаар өрөвдүүлсэн зураг бичлэгээ тарааж байгаа нь өөрөө ёс зүйгүй. Зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, улстөржүүлсэн жагсаалдаа хүүхдээ оролцуулж, тэдний эрхэнд халдахаа зогсоогооч, өлсөгчид өө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.