Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Алдарт жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмаас авсан шагналуудаа буцаан өгчээ

Алдарт жүжигчин Том Круз “Алтан бөмбөрцөг” наадмын шүүгчдийн зарим төлөөлөл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал байгааг эсэргүүцэн тус наадмаас авсан шагналуудаа эргүүлэн өгчээ.

Тэрээр “Алтан бөмбөрцөг” наадмаас 1990 онд “Долдугаар сарын 4-нд төрсөн хүн” (Born on the Fourth of July , 1989) кинонд бүтээсэн ахмад дайчин Рон Ковикийн дүрээр, 1997 онд  "Жерри Магуайр" кинонд бүтээсэн спортын сэтгүүлч Жерри Магуайрын дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан бол 2000 онд "Магнолия" (Magnolia, 1999) кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах жүжигчний шагналыг тус тус хүртэж байсан юм. 

 

Том Крузээс гадна “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг жил бүр шууд дамжуулан үзүүлдэг “NBC” телевиз мөн дээрх шалтгаанаар ирэх оны ёслолыг дамжуулахаас татгалзсан юм. Үүний улмаас дараа жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадмыг ямар телевиз шууд дамжуулах нь тодорхойгүй байгаа аж.

 

HFPA нь 86 сэтгүүлчтэй бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд өнгөт арьстнуудын нэг ч төлөөлөл байхгүй бөгөөд эхний ээлжид дотроо шинэчлэл хийх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Улмаар тэд гишүүдийнхээ дунд өнгөт арьст сэтгүүлчдийг багтаахаас гадна гишүүддээ бэлэг авахыг хориглохоор төлөвлөж байгаа талаар Hollywood reporter мэдээлжээ.

эх сурвалж: Hollywoodreporter

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.