Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Баабар: Спутник вакциныг хувийнханд битгий худалдаарай гэж ЭСЯ-нд анхааруулсан хүн бий

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар вакцин таталтад нөлөөлсөн асуудлаар хуулийн байгууллагаас шалгагдахаар болсон.

Ерөнхий сайд өмнө нь “Манай зарим улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл вакцины татан авалтад нөлөөлсөн байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана” гэсэн мэдэгдэл хийж байсан бол саяхан нэрийг нь зарлаж, "УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн. Зарим хэвлэлийнхэнтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг  шалгуулна” гэсэн.

Баабар энэ талаар “Манай хувийнханд спутник битгий худалдаарай гэж танай Элчин сайдын яамнаас анхааруулсан” гэж оросын үйлдвэрлэгчид хэлсэн тухай би өмнө нь жиргэж байсан” гэж твийтэрт бичжээ. Баабар өмнө нь бичихдээ “ОХУ-д суугаа Элчин сайд руу ярьж, хувийн хэвшилд спутник вакцин битгий өгөөрэй гэж улстөрчид нөлөөлсөн” гэх утга агуулгаар бичиж байсан билээ. С.Одонтуяа нь хэний үүрэг даалгавраар вакцин таталтад нөлөөлөв. Вакцин хийлгэхгүйг хэний талаас эсэргүүцэж байсан билээ гээд бодохоор Ерөнхийлөгч Х.Баттулгатай ч холбогдож мэднэ.

Юутай ч С.Одонтуяагийн чаат олон нийтэд задарсн бөгөөд вакцины таталтад нөлөөлөх гэсэн нь илчлэгдсэн ч тэрээр “Би ийм үйлдэл хийгээгүй. Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхээр ингэж гүтгээд байна” гэсэн тайлбарыг өгчээ.

 

Б.НАРАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.