Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийг бүхэлд нь нууцаас гаргачихвал би бүх зүйлийг ярьмаар байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 10-ны өдөр 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Энэ үеэр С.Зориг агсны амь нас хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах уу гэдэг асуултад  ЗГХЭГ-ын дарга  Ц.Нямдорж хэлэхдээ  Э.Бат-Үүл гэж мэдэгдсэн. Тиймээс Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл  өнөөдөр тус мэдэгдэлд бодит тайлбар өглөө.

Тэрээр “2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна.

Сүүлийн үед Ц.Нямдоржийн хачин үйлдлийг хараад байхад тэр үед хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан юм байна гэдэг сэтгэгдэл төрөх болсон. Ялангуяа Ц.Нямдорж энэ хэргийн захиалагч байж болзошгүй зүйлийг хэргийг шалгах үйл ажиллагаанд оролцож байсан албаны хүмүүс ярьдаг байсан. Ер нь Ц.Нямдорж хэргийн захиалагчтай холбоотой юм биш байгаа гэж бодох болсноо мэдэгдэж байна. Ингэж бодох гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт: Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. УИХ-ын дарга, яамыг толгойлж байсан хүний хувьд Монгол Улсад хэн ч байсан хуульд захирагдах ёстой гэдгийг сайн мэднэ. Гэтэл өнөөдөр энэ хүн сандраад хуулийг уландаа гишгэж байна. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг.

Хоёрдугаарт: Ц.Нямдорж  галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг  утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна.  Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Гуравдугаарт: Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний  эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ. Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж  харагдах гэж хичээх болжээ.  Миний дээрх гурван хардлага үнэн байх юм бол С.Зориг агсны хөнөөсөн хэрэг гадны захиалгатай гэсэн үг. Ц.Нямдорж гадны тусгай албатай холбоотой байсан талаар мэдэгдэж байсан тухайн үеийн тагнуулын байгууллагын удирдлагууд улсын нууц задруулсан хэргээр шоронд орсон" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.