Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хагаралдсан АН-ыг эвлэрүүлэгч нь МАН болчихсон уу?

Ковидын үед АН-ын дотоод хагарал хэрээс хэтэрч төр засгийн үйл ажиллагаанд саад учруулах болсон. Сүхбаатарын талбайд УИХ дахь АН-ын гишүүд өлсгөлөн зарлаж Н.Алтанхуягийг нэр дэвшүүлнэ гэж “дайрч” байгаа бол С.Эрдэнэ нь Дээд шүүхэд бүртгэлтэй бичиг баримт дээрээ үндэслэн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байгаа.

АН дотроо учраа ололцоогүйгээс өлсгөлөнгөөр “барьцаалж” олон нийтийг ковидын эрсдэлд оруулж Төр засгийг сандаргав.

УИХ-ын даргын захирамжаар МАН болон АН-ын бүлгийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулж цар тахлын хүнд нөхцөлд асуудлыг шийдвэрлэх, зөвшилцөхөөр өлсгөлөн зогсов.

Угтаа хагаралдсан АН-ын эвлэрүүлэгч нь МАН биш. Төр засгийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс энэ тал дээр зүтгэл гарган ажиллахаас аргагүй боловч нэг намын асуудал нь дотоодын харилцан ойлголцлоор эцэстээ шийдэгдэх ёстой.

Монголын гол улс төрийн хүчин гэдгээ АН ард түмэндээ харуулж, хагарал, тэмцэлдээ цэг тавь.

Б.САРУУЛ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.