Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорчээ

2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 06наас 13ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын "Ласло Паппа"-н нэрэмжит ордонд зохион байгуулагдана.

Зуны олимпийн өмнөх хамгийн том тэмцээн гэдгээрээ тус тэмцээн олон мянган жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа бөгөөд дэлхийн аваргад таван тивийн 88 орны 388 шилдэг тамирчид /эмэгтэй 141, эрэгтэй 247/ эмэгтэй 7, эрэгтэй 7 жинд өрсөлдөнө. Өнөөдөр манай улсаас энэ удаагийн дэлхийн аваргад оролцох баг тамирчид, бүрэлдхүүнийг албан ёсоор зарлалаа. Будапештийн дэлхийн аваргад ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммад, МУГТ М.Бундмаа гэсэн бүрэлдхүүнтэй бол Терапист багшаар, Японы улсын иргэн Масатоши Нишикидо, шүүгчээр олон улсын жүдо бөхийн холбооны, олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нар оролцоно.

Энэ удаагийн дэлхийн аваргын бүрэлдхүүнд
Эрэгтэй
1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
5. Саейд Моллаей -81 кг
6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
1. МУГТ М.Уранцэцэг -48 кг
2. ОУХМ Г.Наранцэцэг -48кг
3. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
4. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
5. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
6. ОУХМ Б.Ганхайч -63 кг
7. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
8. ОУХМ Б.Эрдэнэт-Од -78 кг
9. ОУХМ А.Адьяасүрэн +78кг гэсэн тамирчид оролцоно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.