Уншиж байна...
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөөОрбитод усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ боллооИхэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллааЕрөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстой
Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө
Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.
Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,000 га-д жимс, жимсгэнэ тариална.
Ингэснээр 496 орчим мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаанбуудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хураан авч 360 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.
Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ
12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:
- 15-16 насны 27
- 17 насны 1,675
- 18 насны 25,082
- 19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.
Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоно
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.
Мөн:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, нийгмийн ажилтан
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид ажлаа хийх хугацаанд нь сар бүр үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдэл олгохоор боллоо.
Ингэснээр 120 орчим эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, 30 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 28 асрагч нэмэгдэл авах юм. Шаардагдах хөрөнгийг энэ оны батлагдсан төсвөөсөө гаргах, цаашид жил бүрийн төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг сайд А.Ариунзаяа, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов. Энэ дагуу:
- Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах
- Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх
- Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх
- Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.
Товч мэдээ
- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, бодисын жагсаалтыг хавсралтаар батлав.
- 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
- “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав. Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн 0108 дугаар ангийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн, Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Хилийн 0166 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Магнайн Батхуягийн нэрэмжит болголоо.
 
11
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.