Уншиж байна...
УГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
ЦЭВЭР УСНЫ ДУТАГДЛААС БОЛЖ ЖИЛД 2.5 САЯ ХҮН НАС БАРЖ БАЙГААГИЙН 1.5 САЯ НЬ ХҮҮХЭД

 Уучлаарай уншигч та бүхний анхаарлыг арван жилийн химийн хичээлийн нэгээхэн хэсэгт хандуулахыг хүсч байна. Ус гэж юу вэ? Энэ асуултыг таныг хаа нэгтэй явж байхад асуувал өөр өөрийн мэдлэгийн түвшинд хариулна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ удаа бид бүхний мэддэг хэрнээ мэддэггүй сэдэв болох усны үнэ цэнийн талаар ярилцахыг хүссэн юм. Ингээд химийн хичээлдээ эргээд ороё. Ус нь H20 гэсэн химийн томьёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм. Ердийн нөхцөлд өнгө үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй. Харин цельсийн -1°C хэмд хатуу төлөвт шилжиж мөс болдог бол, 100°C хэмд хийн төлөвт шилжиж уур болон хувирдаг. Тэгэхээр ус маань шингэн, хатуу, хийн төлөвт шилждэг хачирхалтай бүтэцтэй гэдгийг та мэдэж авлаа. Хэн бүхний мэддэг ойлгомжтой сэдвийг ярьж таныг залхаагаагүй гэдэгт итгэж байна. За тэгвэл хамтдаа усны талаарх мэдлэгээ үргэлжлүүлэн сорьцгооё. Хүний биеийн ихэнх хэсгийг буюу 70 хувь нь уснаас бүрддэг. Зөвхөн хүн төрөлхтөн төдийгүй дэлхий дээрх амьд организмуудын амьдралд ус чухал үүрэгтэй... Амьдралыг тэтгэгч рашаан булаг, чандмань эрдэнэ юм. Үүнийг мэдэхгүй хэн байх вэ гэж намайг битгий буруутгаарай. Харин та бүхний мэдлэгийг баталгаажуулсан хэрэг юм шүү. Дэлхий дээр 1370 сая шоо км хэмжээтэй ус байдаг. Үүнээс 2.5 хувь нь цэнгэг ус. Гэхдээ түр хүлээгээрэй энэхүү 2.5 хувь цэнгэг усыг бүгдийг нь хүн төрлөхтөн хэрэглэж болно гэж андуураагүй биз. Үүнээс хүн авч ашиглаж болох нь нэг хувьд ч хүрдэггүй. Та нар маань мундаг болохоороо дэлхий дээрх нийт усны нэг хувийг л хүн төрөлхтөн хэрэглэх боломжтой гэдгийг аль хэдийнэ ухаад ойлгочихсон биз дээ.

Тэгэхээр дэлхийн усны нөөц тогтмол байхад хүн амын тоо өдрөөс өдөрт өсч байгаа нь усны хүртээмжийг багасгасаар байна. НҮБ-ын баримтаар өдөрт 25-30 мянган хүн усны дутагдалтай байдаг хэмээн үзсэн бол “2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой нутагт амьдарна” гэсэн судалгааг тус байгууллагын Хүүхдийн сангаас гаргасан байна. Өнөөдөр л гэхэд дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг нь усны хомсдолтой амьдарч байна. Өдгөө дэлхий дахинд цэвэр усны дутагдлаас болж жилд 2.5 сая хүн нас барж байгаагийн 1.5 сая нь хүүхэд байдаг гэсэн аюулын харанга дэлдэх тоо баримтыг эцэст нь дахин сануулъя.
Монгол орны хувьд дэлхийн цэвэр усны нөөцийн 0.000000044 хувийг эзэлдэг. Цэгийн ард хэдэн орон байгааг сайн тоолсон биз дээ. Тоолоод гаргачихсан бол манай улс дэлхийн улс орнуудтай харьцуулахад цэвэр усны нөөц багатай орны тоонд багтаг гэдгийг ойлгосон байх аа. Монгол Улс дэлхий дахинд цэвэр усны хомдолд орох эхний 20 улсын нэгээр зарлагдаад удаж байгаа талаарх нэмэлт мэдээллийг өгчхөд илүүдэхгүй биз ээ.
Таны анхаарлыг татахыг хүсч байгаа дараагийн хэсэг бол Монгол орны усны нөөц болоод усны хэрэглээтэй холбоотой асуудлууд юм. Манай улсын иргэд хэрэглээнийхээ хэдэн хувийг ямар усаар хангадгийг та мэдэх үү. Мэдэж байгаа бол онц сайн. Харин үнэхээр хариулж мэдэхгүй бол нийтлэлийг маань үргэлжлүүлэн анхааралтай уншихыг хүсье. Монгол орны нутагт бүрэлдэх гол мөрний усны жилийн дундаж нөөц 30.6 шоо километр. Хоёр хөршөөс ирэх голын урсацыг нэмбэл 34.6 шоо километр байдаг байна. Манай улс эрс тэс уур амьсгалтай, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн бага хур тунадастай, хуурайшилт ихтэй хэсэгт оршдог. Усны нөөцийн тархалт жигд бус, ихэнх гол мөрний ус гадагш урсгалтай тул дээр дурдсанчилан “усны нөөцөөр бага, хязгаарлагдмал” орны тоонд багтдаг. Өөрөөр хэлбэл, гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь хил давдаг. Монгол орны усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус эзэлнэ. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзэлдэг ч түүний 93.6 хувь нь Хөвсгөл нуураас хамааралтай байна. Тэгэхээр “Далай ээж” хэмээн нэрлэж ирсэн Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах нь ямар чухал ач холбогдолтой болохыг дээрх тооноос ойлгосон гэж найдъя. Товчхондоо манай улсын цэнгэг усны гол нөөц нь Хөвсгөл далай юм. Монголчууд бид хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Харамсалтай нь газрын гүний усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. Иймээс 20 орчим хоногт л нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай гэдгийг усны салбарын эрдэмтэн, судлаачид сануулсаар байгаа юм. За тэгэхээр энэ хэсгээс бидэнд ямар нөөц бололцоо байгааг мэдэж авлаа
Харин одоо танаас асуух асуулт байна. Та дусал усны үнэ цэнийг мэдэх үү. Та усгүйгээр хэд хоног амьдрах боломжтой вэ. Таныг хариултаа хэлсэн гэдэгт итгэж байна. Усгүй бол хүн гурваас илүү хоног тэсэхгүй, эрүүл амьдрахын тулд өдөрт хоёр литр ус уух ёстой гээд дусал усны үнэ цэн алтнаас илүү үнэтэйг ойлгуулсан олон баримт бий. Усны төлөө хүн төрөлхтөн дайтаж, усны нөөцтэй улс сүр хүчээ гайхуулж, усанд түшиглэсэн улс төрийн бодлого эрчээ авсан цаг үед бид амьдарч буй. Тиймээс ч усны хангамж аливаа улсын бодлогын тэргүүнд бичигддэг. Өнөөдөр хүн төрөлхтний гурван хүн тутмын нэг нь усаар гачигдаж байна. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Хамгийн гол нь усны үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүйд оршиж байж ч болох. Техник технологи, шинжлэх ухаан гэрлийн хурдаар хөгжиж хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан хүртэл бүтээсэн энэ үед цэвэр усыг хэн ч гаргаж авч чадаагүй байгааг та нэг бодоод үзэрэй. Ус ямар үнэ цэнтэй вэ...
Манай улс шиг гүний цэвэр усаа 00-доо хэрэглэдэг улс хаана ч байхгүй. 00-ын усыг нэг удаа татахад 6-10 литр ус зарцуулдаг бол крантны усаа хаахгүй хоёр минут болоход 6-8 литр ус урсдаг байна. Өөрөөр хэлбэл та шүдээ угаахдаа усаа хаадаггүй бол төдий хэмжээний усыг зүгээр л хий дэмий урсгаж байна гэсэн үг. Энд дахин нэг баримт дурдахад аль хэдийнэ цэвэр усны хомсдолд орчхоод байгаа Африкийн зарим мужуудад таны шүдээ угаахдаа дэмий урсгасан усыг авахын тулд дунджаар зургаан километр газрыг туулдаг байна. Энэ баримтаас шүдээ угаахдаа урсгасан усныхаа үнэ цэнийг ойлгосон гэдэгт итгэж байна. Улаанбаатарт нийт 658 мянган оршин суугч орон сууцанд амьдардаг. Хэрвээ хүн бүр шүдээ угаахдаа усаа хаадаггүй бол нэг удаа шүдээ угаахдаа л гурван сая 900 мянган литр цэвэр усыг дэмий урсгаж байгаа хэрэг. Харин үүний оронд гэр бүлийн гишүүн бүр шүдээ угаахдаа өөрийн гэсэн аяганд ус хийж заншвал хэчнээн сая литр ус хэмнэж болох бол. Усны нөөц багаслаа гэхээр би юу хийж чадах вэ дээ, нэгэнт өсөөд байгаа хэрэглээг би хянах боломжгүй гэж арай бодоогүй биз дээ. Тэгвэл та цэвэр усны нөөцийг хэмнэхэд хамгийн томоор оролцож чадна. Энгийн бөгөөд хялбар аргаар. Наад зах нь крантны усаа хаахаас эхлэх юм шүү.
Энэ хэсэгт усны бодит үнэлгээний талаар ярилцъя. Манай улсын иргэд дэлхий дээр хамгийн хямд үнээр усаа хэрэглэдэг. Тэгсэн мөртлөө сар бүр усны төлбөр өндөр гарлаа гэж гоншигнодог хачирхалтай ард түмэн. Орон сууцанд амьдардаг иргэн хоногт 250 литр усыг нэг литрийг нь 75 төгрөгөөр хэрэглэдэг бол гэр хороололд амьдарч байгаа иргэн хоногт 8-10 литр усыг нэг төгрөгөөр хэрэглэдэг байна. Харин хөдөө орон нутгийн иргэдийн зарим нь ямар ч мөнгө төлөлгүй голоосоо шанагадаад л авчихдаг шүү дээ. Харин одоо дэлхийд литр ус ямар үнэтэй байдгийг доорх тоо баримтаас харъя. АНУ-ын Ориган мужид эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг гурван ам бүлтэй өрх хоногт дунджаар 1500 литр ус хэрэглэж сард 34 ам.доллар буюу одоогийн манай улсын долларын ханш 2775 төгрөгөөр үржүүлээд бодоход 94350 төгрөг төлдөг бол, Германд тонн ус 3.02 $ бөгөөд хоногт нэг хүн 200 литр ус хэрэглэдэг гэвэл гурван ам бүлтэй айл сард 18 000 литр ус хэрэглэж 54.36 ам доллар буюу 150.849 төгрөг төлж байна. Харин монголд орон сууцанд амьдардаг гурван гишүүнтэй өрхийн нэг гишүүн нь хоногт 250 литр ус хэрэглэдэг гэвэл сарын хэрэглээ нь 22.500 литр ус болох нь Үүнийг нэг литр усны үнэ болох 0.75 төгрөгөөр үржүүлбэл 16875 төгрөг болж байна. Уншигч та бүхэн дахин нэг тооцоод үзээрэй. Бид үнэлж баршгүй үнэт эрдэнээ дэлхийн улс оронтой харьцуулахад ямар хэмжээний өртгөөр хэрэглэдгээ мэдээд аваарай. Тэгэхээр одоо усны төлбөр өндөр гарлаа гэж гомдлохоосоо өмнө би хэрэглээгээ хэрхэн багасгаж болох вэ гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хамгийн үнэт эрдэнээ хамгийн бага төлбөрөөр хэрэглэдгээ ойлгосон биз
Гэхдээ хэдхэн жилийн дараа дусал усны үнэ цэнийг оройтож ойлгохоосоо өмнө одоо л хандлагаа өөрчилье. “Оройтсон борооны хойноос цув нөмрөөд яах вэ” одоо л нэгэндээ дуулгаарай. Өнөөдөр өлгийндөө үнэгчлэх бяцхан үр чинь аравхан жилийн дараа уух усгүй болно гэвэл та юу хийх вэ. Өвөг дээдсээсээ өвлүүлж ирсэн эх орон, элэг нутгийнхаа унаган төрхийг хайрлан хамгаалж ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээе. Та үр хүүхдүүддээ эд баялаг, эрх мэдэл үлдээхийн оронд цээж дүүрэн амьсгалах цэвэр агаар, цэнгэг усыг өвлүүлэн үлдээгээрэй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, ундны усаа хайрлахад хувь нэмрээ оруулна гэдэгт ухаант хүмүүн танд итгэж байна. Ус чандмань эрдэнэ.

П.Батзаяа

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.