Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гэргий нар

Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд буй УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, “Датаком” компанийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын гэргийг уншигч та бүхэнд танилцуулж байна.


У.ХҮРЭЛСҮХИЙН ЭХНЭР Л.БОЛОРЦЭЦЭГ

Цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй утсаар танилцаж байсан аж. Энэ талаар У.Хүрэлсүх “Тэр үед би цэргийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан байлаа. Нэг удаа жижүүрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нөхөр нэгдүгээр курсийн нэг оюутныг дундаа суулгачхаад "Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэж байцааж байгаа нь сонсогдсон юм. “Манай ангийн хамгийн хөөрхөн нь Цэндсүрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авлаа. "Утасны дугаарыг нь мэдэх үү" гэсэн нөгөө нөхөр 322234 гэж байна. Тогтооход их амархан дугаар. Тэгээд сарын дараа жижүүрт гарахдаа шөнийн 23.00 цагт өнөөх дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг, өөртэй чинь танилцъя" гэсэн чинь “Танихгүй хүнтэй ярихгүй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа өрнөсөн. Түүнээс хойш утсаар ярьсаар байгаад 5 сарын дараа нэгэн сайхан бороотой өдөр анх уулзсан юм. Болзоонд явахын өмнөх өдөр би түүнийг яаж баярлуулах вэ гэж өдөржин бодож догдолж билээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг.

С.ЭРДЭНИЙН ЭХНЭР Н.НИНЖБАДГАР:

Эдийн засагч мэргэжилтэй. Үйлдвэр комбинатад өссөн. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Молор трейд” ХХК-ийн захирлаар ажилладаг. С.Эрдэнэ эхнэрийнхээ тухай “Яг үнэндээ миний амьдрал яахав дээ, тэгшхэн сайхан дардан замаар яваагүй ээ. Амьдралынхаа ханийг алдаж, хүүхдүүдтэйгээ үлдсэн. Ид сайхан амьдрах насан дээрээ хагацал зовлон амссан. Өтөл болтлоо ханилаад хорвоогийн жамаар одох нь энэ ертөнцийн жам. Гэсэн хэдий ч бурхан надад сайхан хань заяасан. Элэг бүтэн сайхан л амьдарч байна” гэжээ.

Д.ЭНХБАТЫН ЭХНЭР Д.ОЮУНЦЭЦЭГ

Хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан. Ууланд алхах дуртай бөгөөд “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн. Тэрбээр 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик Монгольская Народная Республика оргилд авиралт зохион байгуулж байсан. Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд эхнэр нь багагүй нөлөө үзүүлжээ.

Тодруулбал, тэрбээр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орох үеэрээ эхнэр маань “Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэчихээд дараа нь Монгол Улс ингэж хөгжих ёстой гээд олон жил ярив даа” гэж хэлсэн нь их нөлөөллөө хэмээн өгүүлсэн юм. Тэд ЗХУ-д суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ.

 эх сурвалж: Өдрийн сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.